Иргэний баримт бичгийн үзлзг зохион байгуулах тухай

2010-02-25 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.7 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Иргэний баримт бичгийн үзлэгийг нийслэлийн хэмжээнд 2010 оны 3 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-ний өдрийн хооронд зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нар, Нийслэлййн Бүртгэлийн газар /Г.Анхныбаяр/-т үүрэг болгосугай.

     Хоёр.Иргэний баримт бичгийн үзлэг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Гурав. Иргэний баримт бичгийн үзлэгийг зохион байгуулах дүүргийн салбар ажлын хэсэг нь холбогдох хууль тоггоомж, батлагдсан удирдамжийн дагуу ажиллаж, илэрсэн зөрчил, түүнийг арилгасан талаархи дүн мэдээг 2010 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн дотор Нийслэлийн Бүртгэлийн газарт ирүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

     Дөрөв. Иргэний баримт бичгийн үзлэгийг зохион байгуулахад мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Бүртгэлийн газар /Г.Анхныбаяр/, баримт бичгийн зөрчилгүй байхын ач холбогдлыг иргэдэд тогтмол сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-д тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
02 дүгээр сарын 25-ны өдрийн
144тоот захирамжийн хавсралт

Нийслэлд иргэний баримт бичгийн үзлэг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн

Ажлын хэсгийн дарга;     Ц.Цогзолмаа  Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд:

Ү.Ганболд   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга

О.Машбат    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга

Ж.Болдбаатар   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга

Ц.Сандуй   Нийслэлийн Газрын албаны дарга

Ч.Баянчимэг   Нийслэлийн Статистикийн газрын дарга

М.Уламбаяр   Нийслэлийн Халамжийн үйлчилгээний газрын дарга

С.Баатаржав  Нийслэлийн Цагдаагийн газрын дарга

Л.Амгалан     Баянгол дүүргийн Засаг дарга

Б.Батзориг   Баянзүрх дүүргийн Засаг дарга

Д.Ганболд     Чингэлтэй дүүргийн Засаг дарга

Б.Баяндэлгэр   Налайх дүүргийн Засаг дарга

Ц.Сандаг-очир   Багануур дүүргийн Засаг дарга

И.Батнасан    Багануур дүүргийн Засаг дарга Багахангай дүүргийн Засаг дарга

Г.Төмөрбаатар                Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Р.Хадбаатар                   Сонгинохайрхан дүүргийн Засаг
даргын орлогч

Л.Үнэнбат                        Хан-уул дүүргийн Засаг даргын
орлогч
С.Төмөрдулам                Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга

Нарийн бичгийн дарга:   Г.Анхныбаяр   Нийслэлийн Бүртгэлийн газрын дарга


 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР