Хөрөнгө гаргах тухай

2010-05-27 00:00:00
     Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор баталсан "Төр ба хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого"-ын 1.2, 1.3 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. "Бизнес инкубаторын Олон улсын анхдугаар чуулга уулзалт"-ыг 2010 оны 06 дугаар сарын 01-нээс 04-ний өдрүүдэд Соёлын төв өргөөнд зохион байгуулж явуулахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.

     Хоёр. Чуулга уулзалтыг зохион байгуулах есөн цагийн /өглөө 9 цагаас оройн 18 цаг хүртэл/ арга хэмжээний зардлыг байрны түрээсийн зардлаас чөлеөлөхийг Соёлын төв өргөөний захирал Б.Байгальмаад үүрэг болгосугай.

     Гурав Чуулга уулзалтыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

     Дөрөв. Чуулга уулзалтыг зохион байгуулахад шаардагдах 11.000,0 /Арван нэгэн сая/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
05 дүгээр сарын 27-ны өдрийн
352 тоот захирамжийн хавсралт

БИЗНЕС ИНКУБАТОРЫН ОЛОН УЛСЫН АНХДУГААР  ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НИЙСЛЭЛИЙН
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН


Ажлын хэсгийн дарга    Ц.Цогзолмаа   Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд

  • Д.Бямбасайхан           Нийслэлийн Засаг даргын Тамгын газрûí Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
  • Б.Адъяа                       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Үйлдвэрлэлийн хэлтсийн  мэргэжилтэн
  • Б.Батбаатар                Нийслэлийн Хөдөлмөрийн газрын даргà
  • Д. Ган-Оюун             Нийслэлийн Хөдөлмөрийн газрыí мэргэжилтэн
  • Д.Батмөнх                 Нийгмийн       хамгаалал       Хөдөлмөрийн  яамны      харъяа      Хөдөлмөр      Халамж  үйлчилгээний газрын сургалтын хэлтсийн    дарга /зөвшилцсөнөөр/
  • Ц.Энхтуяа                 Монголын       бизнес       инкубаторуудын нэгдсэн     холбооны     дэд     еронхийлөгч  /зөвшилцсөнөөр/
  • Ц.Цагаанхүү             Монголын     Жижиг     дунд     үйлдвэрийн  нэгдсэн   холбооны    еронхийлөнч  /зөвшилцсөнөөр/
  • Г.Галаарийдий         Технож бизнес инкубатор төнийн захирал /зөвшилцсөнөөр/
  • Ц.Гантулга                Чөлөөт урсгал Бизнес хөгжлий!  дэмжих төвийн захирал /зөвшилцсоноор/
  • Б.Оюун-Эрдэнэ      Лемир бизнес инкубатор төвийи захирал  /зөвшилцсөнөөр/
  • Ж.Түвшрэх              Сонгино  хайрхан  дүүргийн  Жижиг дунд  үйлдвэрийн      дэмжих      төвийн      дарга /зөвшилцсөнөөр/
  • Б.Гүнжилмаа          Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  изнесхөгжлийг      дэмжих       төвийн       захирал /зөвшилцсөнөөр/
  • Др.ЧойЖаеХо        Санхүү Эдийн  Засгийн дээд сургуулийн зөвлөх багш /зөвшилцсөнөөр/
  • Тону Холанд          Оюу толгой төсөл /зөвшилцсеноор/
  • Нийслэлийн Засаг дзргын Тамгын (азрын Үйлдвэрлэлийн   хэлтсийн  ахлах   мэргэжилтэн
  • Нарийн бичгийн дарга   Т.Цэрэндэжид
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР