Аудит, хяналт шалгалтын мөрөөр авах зарим арга хэмжээний тухай

2010-05-27 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дах хэсэг, Хөдөлмөрийн тухай" хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44, 2010 оны 68 дугаар тогтоолуудыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2009 санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлт, санхүүгийн баримтын шалгалтын дүнгийн мөрөөр зохион байгуулах ажлын төлевлегөег нэгдүгээр, төсвийн ерөнхий менежер, санхүү бүртгэлийн ажилтнуудын сургалтын хуваарыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр.Аудитын зөвлемжийг хэрэгжүүлэх талаар тодорхой ажил зохион байгуулж, үр дүнтэй ажилласан дүүрэг, төсөвт байгууллагын удирдлага, нягтлан бодогч нарыг шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулахыг Тамгын газрын Санхүү.төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

     Гурав.Нийслэлийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайлангийн болон төсвийн гүйцэтгэлийн аудитаар удаа дараа зөрчил, дутагдал гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг дарга Г.Төмөрбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нарын албан тушаалын сарын үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай.

     Дөрөв. Удаа дараа зөрчил гаргасан байгууллагын удирдлагууд үйл ажиллагаандаа дүгнэлт хийж гаргасан зөрчил дутагдлыг дахин гаргуулахгүй байх талаар тодорхой ажил зохион байгуулан харицлага тооцож, үр дүнг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн Хуралд 2010 оны 10 дугаар сард хэлэлцүүлэхийг Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригт үүрзг болгосугай. 

     Тав..Батлагдсан телөелөгөөг хэрзгжүүлэх ажлыг зохион байгуулан тайланг 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллахыг Тамгын газрын Санхүү, терийн сангийн хэлтэс /Э.ГанхүүАт даалгасугай

     Зургаа.Сургалтанд шаардагдах 5125.0 / Таван сая нэг зуун хорин таван мянган / тегрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.БолдсайханМ зөвшөерсүгэй.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР