Үнэлгээний хороо байгуулах тухай

2010-05-27 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.1, 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. "Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төсөл"-ийн хүрээнд Японы нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжих Толгойт голын үерийн хамгаалалтын далан сувгийн барилга угсралтын РРЮ-06-ОН гэрээт ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах дотоодын нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Гүйцэтгэгчийг "Дэлхийн банкны сонгон шалгаруулалтын удирдамж" болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, танилцуулахыг Үнэлгээний хороо (Л.Алтангэрэл)-нд даалгасугай.

     Гурав. Ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь Төслийг удирдах нэгж (Л.Бадамхорлоо)-д, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавихыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар (Ч.Однасан)-т тус тус даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 
Нийслэлийн Засаг даргын 2011 оны
01 дүгээр сарын 10-ны өдрийн
07 тоот захирамжийн хавсралт
 
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН
 

Дарга   

  • Л.Алтангэрэл   Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга

Гишүүд

  • Д.Бадруун         Сангийн яамны Ззэл, тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газрын дотоод зөвлөх (зөвшилцсөнөөр)
  • Б.Оюунчимэг     Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Барилга, орон сууц, .нийтийн аж ахуйн бодлогын газрын төсөл хариуцсан мэргэжилтэн (зөвшилцсөнөөр)
  • Л.Дугармаа        Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн далан сувгийн инженер
  • Э.Болорчулуун    Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны дарга
  • Д.Цэндсүрэн       Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь Төслийг удирдах нэгжийн менежер-инженер
  • Нарийн бичгийн дарга  М.Энхбаяр   Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь Төслийг удирдах нэгжийн гэрээний мэргэжилтэн
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР