"Зам тээврийн оновчтой систем" төслийн ажлыг эрчимжүүлэх тухай

2010-05-28 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-ын "б", 29.1.6-ын "к", Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 12 дугаар зүйлийн 12.1.4, "Зам тээврийн оновчтой систем" төслийн зээлийн гэрээ болон Засгийн газар хоорондын тохиролцооны баримт бичгийг соёрхон батлах тухай хуулийн нэгдүгээр зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг.Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа "Зам тээврийн оновчтой систем" төслийн гүйцэтгэгч байгууллагатай хийсэн гэрзэг дүгнэх, төслийг ашиглалтанд хүлзэж авахдаа Сангийн яамны холбогдох газрын санал дүгнэлтийг авах, гүйцэтгэгч байгууллагад гэрээний хугацаа зөрчсөнтэй холбогдуулан хариуцлага тооцох асуудлыг авч үзэхийг теслийн Удирдлагын хороо /Ч.Бат/-нд үүрэг болгосугай.

     Хоёр. "Зам тээврийн оновчтой систем" төслийн ажлыг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор техникийн комисс ажиллуулж хүлээж авахыг Төслийн удирдах хороо /Ч.Бат/, төсөл хэрэпжүүлэгч байгууллага болон Замын хөдөлгөөний удирдлагын төв /Л.Батцоож/, Монголын талын гүйцэтгэх ажлыг зохион байгуулж байгаа нийслэлийн Авто замын газар /Д.Од/, Улаанбаатар зам засвар, арчлалт компани /Д.Бат-Эрдэнэ/-д тус тус үүрэг болгосугай.

     Гурав. "Зам тээврийн оновчтой систем" төслийн зээлийн хөрөнгийг эргүүлэн төлөх, дамжуулан зээлдүүлэх гэрээг Сангийн яам болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хооронд байгуулахыг Хотын хөгжлийн бодлогын хэлтэс /Г.Нандинжаргал/, зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг тухайн жилийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус үүрэг болгосугай.

     Дөрөв. "Зам тээврийн оновчтой систем" төслийг ашиглалтанд орсны дараа Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй нягт хамтран ажиллаж, төв дээр үйл ажиллагаа явуулах бэлтгэл хангахыг Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/, Замын хөдөлгөөний удирдлагын тев /Л.Батцоож/-д, төслийн үйл ажиллагаа, зорилгыг нийслэлийн оршин суугчдад мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд тус тус үүрэг болгосугай.

     Тав. Захирамжийн биелэлтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатарт даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР