Тендерийн хэмнэлт зарцуулах тухай

2011-08-18 00:00:00

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн   төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих нийслэлийн Засаг даргын 477 дугаар захирамжаар батлагдсан нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хороолол,  гэр хорооллын гудамж талбайн гэрэлтүүлэгийн ажлын тендер шалгаруулалтаар хэмнэгдсэн 346,3 /гурван зуун дөчин зургаан сая гурван зуун    мянга/   сая   төгрөгөөр   хэрэгжүүлэх   гэрэлтүүлэгийн    ажлын   жагсаалтыг хавсралтаар баталсугай.
  2.  Захирамжаар  батлагдсан гэрэлтүүлгийн  ажлуудыг холбогдох хууль журамд  нийцүүлэн  зохион байгуулахыг Улаанбаатар  хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийгТамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тустус даалгасугай.
     

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын
18-ны өдрийн 618 тоот захирамжийн хавсралт
 
 
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖТАЛБАЙ, ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ, ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖ
ТАЛБАЙН ГЭРЭЛТҮҮЛЭГИЙН АЖЛЫН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТААР ХЭМНЭГДСЭН
ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭРЭЛТҮҮЛЭГИЙН АЖЛЫН ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил
Хугацаа
Төсөвт өртөг
1
Нэгдсэн Үндэсний гудамжны гэрэлтүүлэг /Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хойд талын туслах зам/
2011
35.5
2
Замчдын гудамжны гэрэлтүүлэг /БД-ийн Засаг даргын Тамгын газрын арын туслах зам/
2011
51.8
3
Зүүн Нарангийн авто замын гэрэлтүүлэг /БГД, 10-р хороо/
2011
71.8
4
Хасбаатарын гудамжнаас бичил VI хорооллын баруун талын авто замын гэрэлтүүлэг
2011
22.6
5
Олимпийн гудамжны авто замын гэрэлтүүлэг /Нарны замаас Их тэнгэрийн гүүр хүртэл/
2011
164.6
 
Дүн
 
346.3