Уралдааны болзол батлах тухай

2010-06-03 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Албан байгууллага, аж ахуйн нэгжийн орчны тохижилтыг сайжруулах "Сайхан хот-сайхан амьдрал" сэдэвт уралдааны болзлыг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Уралдааныг эрчимтэй зохион байгуулах, бодит ажил болгон хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Захирагчийн Ажлын ,алба /Ч.Бат/, дүүргүүдийн Засагдарга нарт даалгасугай.

     Гурав. Уралдааны шагналд шаардагдах 50,0 сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Дөрөв. Энэхүү уралдааны явц, биелэлтэнд хяналт тавьж, нийтэд сурталчлан мэдээлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс /Ш.Наран/, Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-д үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР