Хөрөнгө бүртгэн авах тухай

2010-06-04 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 84 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын нутаг дэвсгэрт баригдсан орон сууцны "Москва" хорооллын нэгдүгээр ээлжийн 6 ш орон сууцны барилгуудын ус дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээг Нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжүүлэх хүсэлтээ хөрөнгө оруулагч "Зарубежстрой" ХХК ирүүлсэн тул 1 127 861 584 /нэг тэрбум нэг зуун хорин долоон сая найман зуун жаран нэгэн мянга таван зуун наян дөрөв/ төгрөгийн өртөг бүхий Ус дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, гадна цэвэр, бохир ус, дулаан дамжуулах шугам сүлжээг Нийслэлийн өмчид бүртгэн авахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөерсүгэй.

     Хоёр. Нийслэлийн өмчид шинээр бүртгэсэн хөрөнгийг Өмчийн мэдээллийн нэгдсэн санд оруулан, эзэмшигч байгууллагуудад хүлээлгэн өгч, эзэмшилт, ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн, найдвартай ажиллах нөхцлийг хангуулж ажиллахыг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /Д.Дашзэвэг/-т тус тус үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР