Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2011-08-18 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүужилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны "Хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэх тухай" 103 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улаанбаатар хотод эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр өргөтгөл шинэчлэлт хийгдэж буй 22-ын товчоо чиглэлийн 10,6 км авто зам, Таван шарын уулзвараас Толгойт, Орбитын уулзвар хүртлэх 2,5 км авто замуудтай огтолцсон төмөр замын 5 гарамыг өргөтгөх ажлын 194,337,694.0 / нэг зуун ерэн дөрвөн сая гурван зуун гучин  долоон  мянга  зургаан  зуун  ерэн  дөрвөн/ төгрөгийг нийслэлийн  замын сангийн 2011  оны орлогын давалтаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
  2. Төмөр   замын  5   гарамыг  өргөтгөх ажлын  хөрөнгийн задаргааг хавсралтаар баталж, санхүүжилтийн эрхийг нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т шилжүүлэн, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс/Э.Ганхүү/-т даалгасугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатарт үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын
18-ны өдрийн 617 тоот захирамжийн хавсралт

 
ТӨМӨР ЗАМЫН ТАВАН ГАРМЫГ ӨРГӨТГӨХ АЖЛЫН ХӨРӨНГИЙН ЗАДАРГАА

/ төгрөгөөр/
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил
Хугацаа
Төсөвт өртөг
1
396 дугаар километрийн гарамын шинэчлэлт, дохиолол     холбоо,     гэрэлтүүлэгийн     ажил, жижүүрийн байрыг зөөж, шинээр барих ажил
2011
75,673,878.8
2
Бараа баазын гарамын шинэчлэлт, дохиолол холбоо, гэрэлтүүлэгийн ажил
2011
62,933,782.4
3
Нефть баазын гарамын шинэчлэлт
2011
14,925,638.9
4
Улаанбаатар импексийн гарамын шинэчлэлт
2011
12,037,485.8
5
391 дүгээр километрийн гарамын шинэчлэлт
2011
28,766,908.1
 
ДҮН
 
194,337,694.0