Хөрөнгө бүртгэн авах тухай

2010-06-04 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 4 дзх хэсэг, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 83 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Харьяалал нь тодорхойгүй байгаа шугам сүлжээг мэргэжлийн байгууллагад хариуцуулан, эзэмшилт, ашиглалтанд тавих хяналтыг сайжруулж, элэгдэл тооцон их болон урсгал засварын хуримтлал бий болгох, тасралтгүй, хэвийн найдвартай ажиллагааг ханган, иргэдийн тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хавсралтанд заагдсан 6 544 224 711 /вургаан тэрбум таван зуун дөчин дөрвөн сая хоёр зуун хорин дөрвөн мянга долоон зуун арван нэг/ төгрөгийн өртөг бүхий 118 хэсэгт байрлах нзгдүгээр хэлхээний 26 371 м, хоёр дугаар хэлхэзний 3 541 м урт дулааны шугамыг Нийслэлийн өмчид бүртгэн авахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Нийслэлийн өмчид шинээр бүртгэсэн хөрөнгийг Өмчийн мэдээллийн нэгдсэн санд оруулан, эзэмшигч байгууллагуудад хүлээлгэн өгч, эзэмшилт, ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т, шугам сүлжээг хэвийн, найдвартай ажиллах нөхцлийг хангуулж ажиллахыг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /Д.Дашзэвэг/-т тус тус үүрэг болгосугай.

     Гурав. Дээрх дулааны шугам сулжээнээс дулааны эрчим хүчээр хангагдаж байгаа бүх хэрэглэгчдийн дулааны эрчим хүчээр хангах гэрээг орон сууцны салбар компаниудад шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /Д.Дашзэвэг/, Улаанбаатар дулааны сүлжээТӨХК /Д.Бямба-Очир/-д тус тус даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР