Тендерийн хэмнэлт зарцуулах тухай

2011-08-18 00:00:00

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зуйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн   төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих нийслэлийн Засаг даргын 63, 103 дугаар захирамжаар батлагдсан барилга байгууламж, авто зам, инженерийн   шугам  сүлжээний  зураг,  төсөв,  хэсэгчилсэн  ерөнхий  төлөвлөгөө, барилгажилтын төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын тендер шалгаруулалтаар хэмнэгдсэн хөрөнгөөс 15,0 /арван тав/ сая төгрөгийг Дэнжийн -1000 орчмын    Халаалтын зуухнуудыг    төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлын зураг төсөв боловсруулахад зарцуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
  2. Дэнжийн   -1000   орчмын   Халаалтын   зуухнуудыг   төвлөрсөн   дулаан хангамжид   холбох зураг төслийг ажлыг холбогдох хууль журамд  нийцүүлэн зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийгТамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/-т тус тус даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР