Хөрөнгө бүртгэлээс хасах тухай

2010-06-08 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 85 дугаар тогтоолыг үндэслэн тус тус ЗАХИРАМЖЛАХ нь

     Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны "Энх Энэрэл" өрхийн эмнэлгийн балансад бүртгэлтэй 37 392 000 /гучин долоон сая гурван зуун ерэн хоёр мянган/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны "Анар номун" өрхийн эмнэлгийн балансад бүртгэлтэй 62 748 000 /жаран хоёр сая долоон зуун дөчин найман мянган/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасаж тухайн байршилд Хороо, өрхийн эмнэлгийн нэгдсэн цогцолбор барих асуудлыг шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Актлагдаж данс бүртгэлээс хасагдаж буй хөрөнгийг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР