Бүтэц, орон тоо, үйл ажиллагааны зардлыг батлах тухай

2010-03-10 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын "в" заалт, 29.2, 30.1.11 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" Нийслэлийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай 30 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

      Нэг. "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" Нийслэлийн өмчит төсөвт үйлдвэрийн газар /НӨТҮГ/-ЫН дүрмийг нэгдүгээр, бүтэц орон тооны дээд хэмжээг 27 хүнээр хоёрдугаар, үйл ажиллагааны жилийн зардлын төсвийг гуравдугаар, байгууллагын захиргааны эхлэлтийн хөрөнгийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр. "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" /НӨТҮГ/-ын даргаар Батсүх овогтой Саранчимэгийг 2010 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн томилсугай.

     Гурав. Дүрмээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж, батлагдсан бүтэц, орон тооны хязгаарт багтаан ажилтан, ажиллагсдыг томилох, цалин, нэмэгдлийг зохих журмын дагуу тогтоох, байгууллагын дотоод журмыг боловсруулан батлан мөрдөж ажиллахыг "Үндэсний цэцэрлэпг хүрээлэн" Нийслэлийн өмчит төсөвт үйлдвэрийн газар /Б.Саранчимэг/-т үүрэг болгосугай.

     Дөрөв. Шинээр байгуулагдсан "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" НӨТҮГ-ын үйл ажиллагааны зардлыг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.
 
     Тав. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж   ажиллахыг Хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга /Ч.Бат/-д үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР