Налайх дүүргийн цощолбор цэцэрлэгт бүтцийн өөрчлөлт хийх тухай

2010-03-10 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

      Нэг. Боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулж хүүхэд багачуудыг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах зорилгоор Нийслэлийн Налайх дүүргийн "Сод -Ирээдүй" цогцолбор цэцэрлэгийг 1 дүгээр хороонд 151 дүгээр цэцэрлэг, 2,3,4 дүгээр хороонд 123 дугаар цэцэрлэг, "Шинэ үе гэгээ" цогцолбор цэцэрлэгийг 2, 4 дүгээр хороонд 23 дугаар цэцэрлэг, 3 дугаар хороонд 152 дугаар цэцэрлэг, "Чандмань" цогцолбор сургуулийн харьяа 5 дугаар хорооны цэцэрлэгийг 153 дугаар цэцэрлэг болгон тус тус өөрчлөн байгуулсугай.

      Хоёр. Бүтэц, зохион байгуулалтаар өөрчлөгдсөн 23, 123, 151, 152, 153 дугаар цэцэрлэгийн өмчийг цэцэрлэг тус бүрээр нь бүртгэж авахыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасанд, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Боловсролын газрын дарга Д.Энхбаярт, боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, холбогдох хууль тогтоомжийн дагуу цэцэрлэгийн удирдлагыг томилж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрт тус тус үүрэг болгосугай.

      Гурав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихыг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР