Ажлын хэсэг байгуулах тухай

2010-03-12 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 83 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлд Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, дүүргүүдийн түвшинд тодорхойлох ажлыг удирдан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах ажлын хэсгийг 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн байгуулж ажиллуулсугай.

     Хоёр. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

     Гурав. Нийслэлд Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, дүүргүүдийн түвшинд тодорхойлох үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулж, биелэлтийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлд тайлагнаж ажиллахыг ажлын хэсэг /Б.Баатарзориг/-т үүрэг болгосугай.

     Дөрөв. Ажлын хэсгийн үйл ажиллагааны зардлыг төсөл, хөтөлбөрийн зардлаас гарган, санхүүжилтийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс/Э.Ганхүү/-т даалгасугай..

    Тав. Дүүргүүдийн түвшинд Мянганы  хөгжлийн  зорилтуудыг тодорхойлох ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
01 дүгээр сарын 10-ны өдрийн
07 тоот захирамжийн хавсралт

 
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН


Дарга: Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

Орлогч дарга:  Нийслэлийн    Засаг   даргын    Тамгын    газрын    Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга

Гишүүд:
Нийслэлийн    Засаг    даргын    Тамгын    газрын    Хотын
хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн
Нийслэлийн   Засаг  даргын   Тамгын   газрын   Нийгмийн
хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга
Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга
Нийслэлийн   Барилга,   хот   байгуулалт,   төлөвлөлтийн
газрын орлогч дарга
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга
Нийслэлийн   Халамжийн   үйлчилгээний   газрын   орлогч
дарга
Нийслэлийн Статистикийн газрын ахлах мэргэжилтэн
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга

Нарийн бичгийн дарга  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн Мянганы хөгжлийн зорилтуудын асуудал хариуцсан мэргэжилтэн

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР