Уулзалтын бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулах тухай

2010-03-18 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улаанбаатар хотын Мянганы хөгжлийн Зорилтууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн
2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор олон улсын банк, санхүүгийн байгууллагын хотуудтай хамтарч ажиллах, хөрөнгө оруулалтын эх үүсвэр бүрдүүлэх, донор байгууллагын санхүүжилттэй төслүүдийн үйл ажиллагааг уялдуулах чиглэлээр санал солилцох "Улаанбаатар хот болон гадаад түншүүдийн уулзалт" -ыг зохион байгуулах бэлтгэл хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтын дагуу баталсугай.

     Хоёр. Уулзалтын бэлтгэл ажлыг хангуулж, 2010 оны 4 дүгээр сард багтаан зохион байгуулахыг Ажлын хэсэг/Б.Баатарзориг/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
01 дүгээр сарын 10-ны өдрийн
07 тоот захирамжийн хавсралт

УУЛЗАЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН


Ажлын хэсгийн  дарга              Б.Баатарзориг    Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

Гишүүд          Б.Мөнхбаатар        Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогч

Ц.Цогзолмаа         Нийслэлийн Засагдаргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч

Д.Ганболд             Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч

Ч.Бат                     Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Ц.Болдсайхан       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

Г.Галсанпунцаг     Улаанбаатар бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга

П.Цогтбаатар        Нийслэлийн Засаг даргын зөвлөх

Э.Ганхүү                 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

Э.Амарсанаа           Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга

Д.Сайнбаяр              Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга

Ц.Ганхүү                   Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга

П.Наранцэцэг         Нийтийн тээврийн газрын дарга

Б.Пүрэвжав                Ус сувгийн удирдах газрын дарга

Д.Од                              Нийслэлийн Авто замын газрын дарга

Т.Дашням                         Нийтлэг үйлчилгээний газрын дарга

Ц.Түмэнцогт                      Дэлхийн банк, Монгол дахь төлөөлөгчдийн газрын Дэд бүтцийн салбар хариуцсан мэргэжилтэн /зөвшилцснөөр/

Т.Номуунтөгс                         Дэлхийн банк, Монгол дахь төлөөлөгчдийн газрын мэргэжилтэн /зөвшилцснөөр/

Нарийн бичгийн дарга          Б.Баянжаргал         Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР