Хөрөнгө бүртгэн авах тухай

2010-03-22 00:00:00

     Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэг, 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны "Хөрөнгө бүртгэн авах тухай" 32 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. "Багануур" Хувьцаат компанийн өмчлөлд байсан Багануур дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 335 айлын орон сууцны байрууд нь хувьчлагдсан тул 104 957 545 /нэг зуун дөрвөн сая есөн зуун тавин долоон мянга таван зуун дөчин тав/ төгрөгийн өртөг бүхий гадна цэвэр, бохир ус, дулаан дамжуулах шугам сүлжээ, хэрэглээний халуун ус халаах төвийн барилга, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Нийслэлийн өмчид шинээр бүртгэсэн хөрөнгийг Өмчийн мэдээллийн нэгдсэн санд оруулан, эзэмшигч байгууллагад актаар хүлээлгэн өгч, эзэмшилт, ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР