Хөрөнгө бүртгэн авах тухай

2010-03-22 00:00:00
     Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 дэх хэсэг, 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 71 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэл хотод хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан орон сууцны барилгуудын 429 848 431.8 /дөрвөн зуун хорин есөн сая найман зуун дөчин найман мянга дөрвөн зуун гучин нэгэн төгрөг найман мөнгө/ төгрөгийн өртөг бүхий хавсралтанд заагдсан шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг Нийслэлийн өмчид бүртгэж авахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Нийслэлийн өмчид шинээр бүртгэсэн хөрөнгийг Өмчийн мэдээллийн нэгдсэн санд оруулан, эзэмшигч байгууллагуудад актаар хүлээлгэн өгч, эзэмшилт, ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн, найдвартай ажиллах нөхцлийг хангаж ажиллахыг Ус сувгийн удирдах газар /Б.Пүрэвжав/-т тус тус үүрэг болгосугай
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
03 дугаар сарын 22-ны өдрийн
199 тоот захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР ШИЛЖИН ИРЖ БУЙ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ

Д/д

Нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжүүлэх хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, иргэн

Хөрөнгө

Ашиглал-танд орсон он

Өртөг

Ашиглалтыг хариуцах байгууллага

1

"Ургац өгөөж" ХХК

БГД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэр "Хөгжил хотхон"-д баригдсан 25/4-р байрны гадна цэвэр, бохир ус, дулаан дамжуулах шугам сүлжээ, тоног төхөөрөмж

2006

31 460 000

УСУГ-ын ОСАА

2

"Ургац өгөөж" XXК

БЗД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан 192-р байрны цахилгааны ерөнхий щит, гадна цэвэр, бохир ус, дулаан дамжуулах шугам сүлжээ, узель, тоног төхөөрөмж, жижүүрийн өрөө

2006

7 405 000

УСУГ-ын ОСАА

3

"Мон-Элдорадо"
ххк

БГД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэр "Хөгжил хотхон"-д баригдсан 25/1, 25/2, 25/3-р байруудын гадна цэвэр, бохир ус, дулаан дамжуулах шугам сүлжээ, тоног төхөөрөмж

2005

143 445 497

УСУГ-ын ОСАА

4

Иргэн Б.Уранчимэг

БЗД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан 56, 56-1-р байруудын цахилгааны ерөнхий щит, гадна цэвэр, бохир ус, дулаан дамжуулах шугам сүлжээ, узель, тоног төхөөрөмж

2006

20 977 746

УСУГ-ын ОСАА

5

"Хурд интернейшнл" ХХК

СБД-ийн 6-р хорооны иутаг дэвсгэрт баригдсан 657 айлын орон сууцны цогцолборын /Хурд хотхон/ УДДТ-ийн тоног төхөөрөмж гадна цэвэр, бохир ус, дулаан дамжуулах шугам сүлжээ

2000-2007

226 560 188.8

УСУГ-ын ОСАА

ДҮН

429 848 431.8