Хөрөнгө гaргах тухай

2010-03-25 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтыг хэрэгжүулэх ажлын хүрээнд нийгмийн салбарын чиглзлээр загвар дүүрэг болгох зорилгоор зохион байгуулсан ажилд бусдыгаа манлайлсан Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Багануур дүүргүүдийг урамшуулсугай.

     Хоёр. Урамшуулалд шаардагдах 2,000,000 /Хоёр сая/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Гурав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР