Хөрөнгө гаргах тухай

2010-03-29 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны "Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай" 303 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

      Нэг. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилтод тусгагдсан гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөрийн хүрээнд айл өрхийг шилжүүлэн түр суурьшуулах орон сууцны барилгын инженер геологийн хөрсний судалгааны ажилд шаардагдах 4.235.500 /дөрвөн сая хоёр зуун гучин таван мянга таван зуун/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Айл өрхийг түр суурьшуулах орон сууцны барилгын инженер геологийн хөрсний судалгааны ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагыг хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Н.Нацагдорж/-т үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР