Хэсэгчилсэн ерөнхий төлевлөгөө хэрэгжүүлэх тухай

2010-03-29 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын:2008 оны "Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" 27 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг "Дэнжийн мянга" орчмын орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 145.0 га газар суурьшиж буй газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээдийн емчлөл, эзэмшил, ашиглалтанд буй газрыг орон сууцаар солих буюу нөхөн олговортойгоор тусгай хэрэгцээнд эргүүлэн авах замаар газрыг чөлөөлөх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/-нд даалгасугай.

     Хоёр. Чөлөөлөгдсөн газарт барилгажилт инженерийн байгууламж, шугам сүлжээний төлевлөлтийн шийдэл, барилгажилтын төслийг хянан батлах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Н.Нацагдорж/-т, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

     Гурав. "Дэнжийн мянга" орчмын 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны бизнес телөвлөгөөг боловсруулж, хөрөнгө оруулалтыг татах болон төлөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалтыг хариуцан орон сууцны үнийг бодит нөхцөл байдалд дүйцүүлэх замаар гэр бүхий айл өрхийг орон сууцжуулах нөхцөл боломжийг бүрдүүлэн зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар бизнес хегжлийн төв /М.Ганбаатар/-д зөвшөөрсүгэй.

     Дерөв. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хяналттавьж, явц үр дүнг улирал тутам Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж байхыг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатарт, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Болдсайхан/-т тус тус үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР