Ажлын хэсэг байгуулах тухай

2010-03-30 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Газар хөдлөлийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын барилга байгууламжийн хийц, бүтээц, чанарын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт егч ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Дарга    Н.Нацагдорж   Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга
Орлогч дарга              Л.Бямбасүрэн    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга

Гишүүд                        
Х.Батбилэг          Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга
С.Отгонбаатар     Нийслэлийн Цагдаагийн газрын орлогч дарга
Ц.Ганхүү                Улаанбаатар хотын Захирагчийн ажлыналбаны  Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
Ч.Эрдэнэ-Очир      Нийслэлийн   Барилга,   хот   байгуулалт,төлөвлөлтийн газрын Хот байгуулалтын үйл       ажиллагааг хянан            зохицуулаххэлтсийн дарга

Нарийн бичгийн дарга      
Т.Эрдэнэтуяа   Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын ерөнхий инженер

     Хоёр. 2010.оны 2 дугаар улиралд багтаан нийслэлийн бүх барилга байгууламжийн хийц, бүтээц, чанарт үзлэг хийж, санал дүгнэлт боловсруулж Засаг даргын зөвлөлийн хуралд оруулжхэлэлцүүлэхийг ажлын хэсэг/ЬШаиагдоржА-тдаалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР