Архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглох тухай

2010-04-02 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удйрдлагын тухай хуулийн 29.1.6-ийн "а", "л", 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

      Нэг. Амлалт Нэхэх Ард Түмний холбооны 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн "Хүсэлт гаргах тухай" 2/97 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийг харгалзан жагсаал, цуглааны үеэр нийгмийн хэв журмыг сахиулах, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйлчилгээг хориглосугай.

      Хоёр. Энэхүү захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба /Ч.Бат/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/, Нийслэлийн Цагдаагийн газар /С.Баатаржав/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР