“1 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга /СБД, 4 дүгээр хороо/”

2015-08-24 00:00:00
Огноо:2015.08.24

Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/НЭШ15-002
 
      Сүхбаатар  дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “1 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга /СБД, 4 дүгээр хороо/”–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
      Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200000 /хоёр зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
 
      Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
      Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 оны борлуулалтын орлогын нийлбэр нь  1 тэрбум төгрөгөөс багагүй байх.                                                                                               
     Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 500 сая төгрөгөөс багагүй байна.
      Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 он
      Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 онд доод тал нь нэг удаа барилга угсралтын ажилд 650 сая төгрөгөөс багагүй үнийн дүнтэй гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
       Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагатай. 
Хуучнаар:
2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн, барилгын ажил  /1-7 давхар/, эсвэл түүнээс дээш
2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт,
2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
2.2.4  Холбоо дохиолол,  интернет, компьютерийн сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
2.2.9 Гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт
Шинэ бол:
2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон,  мод ба арагт  бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил  /1-5 хүртэл давхар/, эсвэл түүнээс дээш
2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт
      Тендерийн хамт 33 746 000 (гучин гурван сая долоон зуун дөчин зургаан мянган)  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.
      Тендерийг 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минутанд нээнэ.
 
       Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
     Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо,
Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр
 2 дугаар давхар 205 тоот Худалдан авах ажиллагааны алба
 мэргэжилтэн Н.Одончимэг Утас:7010-7632