ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2015-08-14 00:00:00
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 
1.    Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны газар нь дараах төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь:
-       “Асгат” ОНӨААТҮГ-ын сургууль, цэцэрлэгийн хүнсний хангамжийн зориулалтын барилгын зураг төсөв
 
2.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь дараах баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар, дээрх зураг төслийг боловсруулахад шаардагдах тусгай зөвшөөрлийн хуулбар
 
Сүүлийн 2 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл
 
Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл (голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага)
 
Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл (2014 оны санхүүгийн тайлан, нийгмийн даатгалын байгууллагын болон татварын байгууллагын тодорхойлолт
 
3.    Мэдүүлгээ ирүүлж байгаа этгээд аль зөвлөх үйлчилгээг үзүүлэх хүсэлтэйгээ албан бичигт тусгаж материалдаа хавсаргана. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
 
4.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 08 дугаар сарын 14-өөс 2015 оны 08 дугаар сарын 25-ны хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 08 дугаар сарын 25ны өдрийн 10.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
 
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,  Бага тойруу 15, Самбуугийн гудамж, Нийслэлийн засаг захиргааны IV байрны 10 давхар, Нийслэлийн Худалдан Авах ажиллагааны газар, 1011 тоот, Мэргэжилтэн Н.Батцэнгэл Утас: 75757805