ТЕНДЕРИЙН УРИЛГА

2015-08-13 00:00:00
ТЕНДЕРИЙН УРИЛГА
 
                                                            Огноо :2015.08.13
 
            Тендер шалгаруулалтын нэр: ХАА-н дунд оврын трактор болон хадлангийн тоног төхөөрөмж худалдан авах ажил
            Тендер шалгаруулалтын дугаар: НҮХААГ-15/02            
           
            Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос : ХАА-н дунд оврын трактор болон хадлангийн тоног төхөөрөмж худалдан авах НҮХААГ-15/02 ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
           
            Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000[ нэг зуун мянга ] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн төрийн сан банкны 200051030 тоот дансанд тушаана /гүйлгээний утгад тендер шалгаруулалтын дугаарыг бичнэ/.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
 
            Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Гүйцэтгэгчийн сүүлийн 2 жил /2013, 2014/-ийн дундаж борлуулалт нь 500,0 сая төгрөгөөс багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30% -тай тэнцэх
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 онуудын санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг ирүүлэх
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил/2012-2014/  онуудад доод тал нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.
 
Тендерийн хамт 10,000,000 төгрөг /Арван сая/  төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
 
            Тендерийг 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг
доорх хаягаар авч болно.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,  Бага тойруу 15/160, Жигжиджавын гудамж-9, Хангарди ордон, 4 давхар, 402 тоот Утас: 11330424 Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, мэргэжилтэн У.Өнөржаргал