ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2015-07-27 00:00:00
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
 
1.   Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь “Дүүргийн 2 дугаар хорооны Хуульчдын гудамжинд хийх явган зорчигчийн гудамжны тохижилтын ажлын зураг төсөв хийх” зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
 
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь:
1.    Дүүргийн 2 дугаар хороо, Уурхайчдын соёлын ордноос Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар хүртэлх Хуульчдын гудамжны нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн ажлын зураг, төсөв боловсруулах
2.    Дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах соёл урлагын ордны 2 хажуу талд хийх тохижилтын ажлын зураг, төсөв боловсруулах зэрэг болно.
 
2.   Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
 
3.   Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 08-р сарын 04-ны  өдрийг хүртэл  авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 08-р сарын 05-ны өдрийн 14:00  цагийн  дотор ирүүлнэ үү.
 
Налайх дүүрэг, 2-р хороо, Хуульчдын гудамж,
Тохижилт үйлчилгээний компани /НӨҮГ/-ийн байр,
                     Худалдан авах ажиллагааны алба. Утас 7023-2788, 91888716