“Хангайн 14, 15, 8-р гудамжинд тоосжилтыг бууруулж, шавар шалбаагийг арилган хайрган зам хийх /12-р хороо/”-СБД

2015-07-24 00:00:00
 2015 оны 07 дугаар сарын 24-ны өдөр

Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/ОН15-021
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Хангайн 14, 15, 8-р гудамжинд тоосжилтыг бууруулж, шавар шалбаагийг арилган хайрган зам хийх  /12-р хороо/” ажлыг гүйцэтгэх  тухай тендер ирүүлэхийг урьж байна.
    Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 100 000 /Нэг зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно. СБД төрийн сан банк, дансны дугаар: 200651009, Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны алба.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-   Борлуулалтын хэмжээ: [Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 он]. Сүүлийн 2 жилийн буюу 2013, 2014 оны борлуулалтын орлогын нийлбэр нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.
-   Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож байгаа үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
-   Ижил төстэй ажил гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Сүүлийн 2 жил буюу 2013 болон 2014 онд дор хаяж хоёр удаа гүйцэтгэсэн ижил төстэй ажлын нийлбэр дүн 50 000 000 /тавин сая/ төгрөгтэй тэнцэхүйц байна.  
-   Баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил /2013, 2014/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм. Үүнд :
-       Хуучнаар: 2.8.2 Хайрган хучилттай зам барих
-       Шинээр: 3.7.1.2.6 ЗБ-2-6 /3 км хүртэл/. Хучилтгүй зам барих тусгай зөвшөөрөл болон түүнээс дээш зөвшөөрөлтэй байх
-       Эсхүл 2.1.1  Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил гүйцэтгэх зөвшөөрөл
                     /Хуулбар хувийг нотариатаар баталгаажуулсан байх/
Тендерийн хамт 1 590 000 /Нэг сая таван зуун ерэн мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийг 2015 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 14.00 цагаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 14.30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо,
Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр,
2 дугаар давхар 205 тоот Худалдан авах ажиллагааны алба,
 мэргэжилтэн Н.Одончимэг  Утас: 70107632