ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА

2015-07-22 00:00:00
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА
 
1.     Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь дараах төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
 
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь:
 
Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн цахилгаан хангамжийн зураг төсвийн зөвлөх үйлчилгээний ажил
 
2.    Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд Цахилгаан хангамжийн иж бүрэн зураг төсөв хийнэ.
 
3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
 
1. Тусгай зөвшөөрөлтэй байх. /хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх/ Тусгай зөвшөөрөл: Эрчим хүчний яамны 03.9.4. Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах 110кВ-оос дээш эсвэл Бариога, хот байгуулалтын яамны 1.3.4. Цахилгаан дамжуулах гол шугам, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг /220 кВ хүртэл/ байна. 
2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ. /хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх/ 
3. Сүүлйин 3-н жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын мэдээлэл, бүтээлийн жагсаалт ирүүлэх. 
4. Голлох мэргэжилтэн, инженер, техникийн ажилчдын анкет /CV/ ирүүлэх 
 
 
4.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015-07-22-ний 08:30 цагаас 2015-07-30-ний 17:30 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015-07-31 -ний 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.
 
 
Чингэлтэй дүүрэг, , Бага тойруу
Нийслэлийн засаг захиргааны 4-р байр,10 давхар Нийслэлийн
Худалдан авах ажиллагааны газар, 1011 тоот,
мэргэжилтэн Г.Тэмүүжин  утас 75757805