Барилгад хөрөнгө оруулалт хийлгэн түрээслүүлэх тухай

2011-08-12 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зуйлийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин өрхийн эмнэлгийн эзэмшиж байсан барилгад өөрийн хөрөнгөөр их засвар буюу   хөрөнгө   оруулалт  хийхийг  "Энэрэл   нигүүлсэл   оюун   билгийн   төв"   ТББ /Б.БатбаярАд зөвшөөрсүгэй.
  2. "Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв" ТББ-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т даалгасугай.
  3. Түрээсээр эзэмшиж байгаа барилгадаа зохих журмын дагуу их засвар болон хөрөнгө оруулалт хийж,  гэрээний үүргээ биелүүлэн ажиллахыг "Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв" ТББ /Б.Батбаяр/-д үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР