“7, 10, 11 дүгээр хороонд гудамж талбайн гэрэлтүүлэг шинээр хийх”-СБД

2015-07-16 00:00:00
Огноо: 2015.07.16

Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/ОН15-086
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах нөхцөлтэй “7, 10, 11 дүгээр хороонд гудамж талбайн гэрэлтүүлэг шинээр хийх” тохижилтын ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
    Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 100 000 /Нэг зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно. СБД төрийн сан банк, дансны дугаар: 200651009, Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны алба.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 2 жилийн буюу 2013, 2014 оны борлуулалтын орлогын нийлбэр нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.
-   Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож байгаа үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
-   Ижил төстэй ажил гүйцэтгэсэн байвал зохих хугацаа:Сүүлийн 2 жил [2013, 2014 он]-ийн аль нэгд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын дүн 50 000 000 /Тавин сая/ төгрөгөөс багагүй байна.
-   Баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил /2013, 2014/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм. Үүнд :
Зураг төсөв боловсруулах байгууллага нь Эрчим хүчний яамны олгодог:
-   03.9.3. Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах 0.4-35кВ эсхүл түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байх эсхүл
Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог:
  • 1.3.3. Цахилгаан дамжуулах гол шугам, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг /35 кВ хүртэл/ буюу түүнээс дээш заалт бүхйи тусгай зөвшөөрөлтэй байх
Гэрэлтүүлгийн угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь Эрчим хүчний яамны олгодог:
-   03.2.1. Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар 0.4-10кВ/  ба  түүнээс дээш заалт бүхий тусгай зөвшөөрөлтэй байх, эсхүл
Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог:
-   2.2.8 Цахилгаан эрчим хүч дамжуулах гол /магистраль/ шугам /35квт хүртэл/ угсралт
/Хуулбар хувийг нотариатаар баталгаажуулсан байх/

Тендерийн хамт 1 062 000 /Нэг сая жаран хоёр мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерийг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 14.00 цагаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 15.00 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
 
Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо,
Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр
Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Э.Мөнхтогтох Утас: 70107632