Журам батлах тухай

2011-08-05 00:00:00

Агаарын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр тогтоолын 1,2,3,4 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2011 оны А-116/361 дүгээр тушаал, захирамжийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүс дэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дагаж мөрдөх журмыг нэгдүгээр, боловсруулсан түлш нөөцлөх, дүүрэг, хороо, иргэдэд хүргэх журмыг хоёрдугаар, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд хяналт тавьж ажиллах орон тооны бус байцаагчийн ажиллах журмыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Эдгээр журмуудыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Агаарын чанарын алба /Д.Мөнхцог/-д, Дүүргүүдийн салбар хороодод үүрэг болгосугай.
  3. Нийслэлийн   агаарын  бохирдлыг  бууруулах  Үндэсний   хорооны   11/04 дүгээр тогтоолын дагуу санхүүжилт олгохыг "Цэвэр агаарын сан" /Н.Хүрэлсүх/-д даалгасугай.
  4. Энэхүү  журмыг   олон нийтэд сурталчилан таниулах  ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн алба /Д.Сайнбаяр/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
  5. Дээрхи   журмыг  хэрэгжүүлэх, биелэлтэнд нь  хяналт  тавих,  үр  дүнг мэдээлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/, дүүрэг, хорооны Засаг дарга нарт даалгасугай.
  6. Захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд-д даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын
5-ны өдрийн 596 тоот захирамжийн нэгдүгээр хавсралт

НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ
ХЯЗГААРЛАЛТЫН БҮСЭД ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ,
БАЙГУУЛЛАГЫН ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл
     1.1.   Нийслэл  Улаанбаатар хотын  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа   иргэн,   аж   ахуйн   нэгж,   байгууллага   нийслэлийн   агаарын   бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд түүхий нүүрс түлэх, зарж борлуулахыг хориглох, стандартын  шаардлага хангасан  бүтээгдэхүүн     хэрэглэх талаар хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлж, түүнийг мөрдөхөд энэхүү журмыг баримтлана.
     1.2.   Энэхүү журмыг  нийслэлийн   нутаг дэвсгэрт  үйл   ажиллагаа  явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байнга болон түр оршин сууж буй иргэн, харьяалалгүй хүн дагаж мөрдөнө.
     1.3.   Журмыг Улаанбаатар хотын  Захирагчийн  ажлын  алба,   нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Агаарын чанарын алба, дүүрэг, хорооны Засаг дарга нар шууд хариуцан зохион байгуулж, хэрэгжүүлнэ.
    1.4. Журамд зохих нэмэлт өөрчлөлт оруулж болно.
    1.5.  Энэхүү журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно.
    1.5.1."Хязгаарлалтын бүс" гэж агаарын бохирдлыг бууруулах, агаарыг хамгаалах зорилгоор төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран тогтоосон бүс нутгийн хил хязгаарыг;
     1.5.2. "Агаарын чанар" гэж агаарын чанарын стандартад нийцэж байгаа эсэхийг илэрхийлэх агаарын физик, хими, биологийн цогц шинж чанарыг;
Хоёр. Аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг
     2.1. Аж ахуйн нэгж, байгууллага нь өмчийн хэлбэрээс ул хамааран агаарын бохирдлыг бууруулахад дараахь үүргийг хүлээнэ. Үүнд:
     2.1.1. Агаар бохирдуулагч аливаа эх үүсвэр ашиглаж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ мэргэжлийн албаар дүгнэлт гаргуулан дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авах;
     2.1.2.   Агаарын  чанарын  стандартад  нийцсэн   мэргэжлийн  байгууллагын дүгнэлт   бүхий   хий,   цахилгаан   халаагуур   болон   боловсруулсан   түлш   сонгон хэрэглэх;
     2.1.3.     Дулаан     алдагдлыг багасгах зориулалттай     стандартад нийцсэн нэмэлт дулаалга хэрэглэх;
     2.1.4.  Халаалтын зуух ашиглан   үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж,   байгууллагууд   бохирдлын   нөлөөллийг   бууруулах   тоног   төхөөрөмжөөр тоноглогдсон байх;
     2.1.5.   Байгууллага  бүр  орчны   ногоон  байгууламжаа  хамгаалах,   арчилж ургуулах хэрэв ногоон байгууламжгүй бол өөрийн эзэмшиж буй нийт талбайн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламжийг заавал бий болгох ажлыг зохион байгуулах;
     2.1.6.  Агаарын тухай хууль тогтоомж, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, Засаг даргын шийдвэр, улсын байцаагч, хороодын хэсгийн ахлагчийн шаардлагыг биелүүлэх;
     2.1.7.  Агаарын тухай хууль, дүрэм, журам, бохирдуулах бодисын хаягдлын стандарт, хэм хэмжээний шаардлагыгхангах;
     2.1.8.  Тухайн байгууллагын агаар бохирдуулагч эх үүсвэрээс агаарт гаргаж байгаа бохирдуулах бодис, үзүүлж байгаа нөлөөлөл нь тогтоосон стандартаас хэтэрсэн, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулах нөхцөл байдал бий болсон нь тогтоогдсон тохиолдолд байгаль орчны болон эрүүл ахуйн улсын байцаагч уг зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг хязгаарлах буюу түр зогсоох;
     2.1.9.  Агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд Нийслэл, дүүрэг, хорооноос   зохион   байгуулахтай   холбоотой   сургалт,    сурталчилгааны   ажилд идэвхтэй оролцох;
     2.1.10.    Агаарын    чанарт   сөргөөр    нөлөөлж   байгаа    аж   ахуйн    нэгж, байгууллагын үйл ажиллагааны талаар эрх бүхий этгээдэд үнэн зөв мэдээлэх;
     2.1.11.   Байгууллага бүр энэхүү журмыг иргэн,  олон  нийтэд сурталчилан таниулах;
     2.1.12.  Түлшний шаталтаас үүссэн үнсийг зориулалтын битүүмжлэл сайтай саванд хийж хадгалж, тээвэрлүүлэх;
     2.1.13.   Агаарыг хамгаалах талаар  мэргэжлийн  байгууллагаас арга  зүйн туслалцаа, зөвлөгөө авах.
Гурав. Иргэдийн хүлээх үүрэг
    3.1.  Нийслэлд байнга болон түр оршин сууж байгаа бүх иргэд дараахь үүргийг хүлээнэ. Үүнд:
    3.1.1.  Агаарын тухай хууль тогтоомж төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, Засаг даргын шийдвэр, улсын байцаагч, хороодын хэсгийн ахлагчийн шаардлагыг биелүүлэх;
    3.1.2.   Агаарын  чанарын  стандартад  нийцсэн  мэргэжлийн  байгууллагын дүгнэлт бүхий зуух, хий, цахилгаан халаагуур болон боловсруулсан түлш сонгон хэрэглэх;
    3.1.3.  Гэрийн дулаан алдагдлыг багасгах зориулалттай стандартад нийцсэн нэмэлт дулаалга хэрэглэх;
    3.1.4.  Түлшний шаталтаас үүссэн үнсийг зориулалтын битүүмжлэл сайтай саванд хийж хадгалж, тээвэрлүүлэх;
    3.1.5.  Агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд Нийслэл, дүүрэг, хорооноос зохион байгуулж буй сургалт, сурталчилгааны ажилд идэвхтэй оролцох;
    3.1.6.  Агаарыг хамгаалах талаархи дүрэм, журам, бохирдуулах бодисын хаягдлын стандарт, хэм хэмжээний шаардлагыг хангах;
    3.1.7.   Агаарын  чанарт сөргөөр  нөлөөлж байгаа  иргэн,   аж ахуйн  нэгж, байгууллагын үйл ажиллагааны талаар эрх бүхий этгээдэд үнэн зөв мэдээлэх;
    3.1.8.   Агаарыг хамгаалах талаар  мэргэжлийн  байгууллагаас  арга  зүйн туслалцаа, зөвлөгөө авах.
Дөрөв. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дараах зүйлийг хориглоно.
    4.1.    Нийслэлийн    агаарын   чанарыг   сайжруулах   бүсэд   дараахь   үйл ажиллагааг явуулахыг хориглоно. Үүнд:
    4.1.1.  Түүхий нүүрс түлэх болон агаар бохирдуулах бусад хаягдал зүйлс зориулалтын бус түлш, амьтны сэг, дугуй, нийлэг уут, ашигласан тос, масло, хог хаягдал түлэх, шатаах;
    4.1.2.   Агаарын тухай хуулийн  3.1.5 -д /агаарт үзүүлэх физикийн  сөрөг нөлөөлөл гэж хүрээлэн байгаа агаарын дулаан, энерги, долгион, цацраг зэрэг физик шинж чанарыг өөрчилж улмаар хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа дуу чимээ,  чичиргээ доргио,   ионжуулагч  цацраг, цахилгаан соронзон долгион зэрэг физикийн бусад хүчин зүйлийн үйлчлэлийг/ заасны дагуу бохирдлын аливаа эх үүсвэр, эсхүл түүнээс хаягдаж хүрээлэн байгаа агаарыг бохирдуулж байгаа физик, хими, биологийн болон цацраг идэвхт бодис, тэдгээрийн хольцыг хэрэглэх;
    4.1.3.   Агаарын  чанарын  стандартыг хангаагүй техник,  технологи,  тоног төхөөрөмж нэвтрүүлэх, ашиглах;
    4.1.4. Агаарын чанарын мэргэжлийн алба, салбар албаны зөвшөөрөлгүйгээр бохирдуулах   бодис   гаргадаг,   физикийн   сөрөг   нөлөөлөл   үзүүлдэг   агаарын бохирдлын томоохон эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;
    4.1.5.    Стандартын   шаардлага   хангаагүй    цахилгаан   халаах   хэрэгсэл ашиглах;
    4.1.6. Хог хаягдлыг ил задгай шатаах;
    4.1.7.  Хязгаарлалтын бүсийн гэр хорооллын нэг /0,07 га хүртэл/ хашаанд 3 яндангаас илүү утаа гаргах эх үүсвэртэй байхыг хориглоно.
Тав. Хязгаарлалтын бүсэд тавих хяналт
     5.1.  Энэхүү журмын хэрэгжилтэд нийслэл, дүүргийн   Мэргэжлийн хяналтын газар болон эрх бүхий албан тушаалтан /Агаарын чанарын мэргэжлийн алба, салбар алба болох Нийслэлийн Агаарын чанарын албаны мэргэжилтнүүд, дүүрэг, хорооны Засаг дарга, хороодын хэсгийн ахлагч нар/ хяналт тавина.
    5.2.   Хязгаарлалтын бүсэд орших хороодын хэсгийн ахлагч нь агаарын бохирдлын хяналтын орон тооны бус байцаагч бөгөөд бүсэд бүрэн хяналт тавьж ажиллана.
    5.3.    Агаарын   бохирдлын   хэмжилт   болон   дүгнэлтийг   Улсын   Агаарын чанарын   мэргэжлийн   алба  болон   салбар   алба  болох  Нийслэлийн  Агаарын чанарын алба судалгаа шинжилгээнд үндэслэн гаргана.
   5.4.   "Агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүс"-ийн айл өрхийн мэдээллийг агаарын    бохирдлын хяналтын орон тооны бус байцаагч гаргаж, Нийслэлийн агаарын чанарын алба нэгдсэн мэдээллийн санд оруулна.
   5.5.     Аж ахуйн нэгж, байгууллага нь агаарын бохирдлын томоохон эх үүсвэрийн дотоод хяналтын болон холбогдох бусад тайлан,  мэдээг "Агаарын тухай" хуулийн 10.4 дэх хэсэгт заасны дагуу холбогдох албанд ирүүлэх.
Зургаа. "Агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүс" дэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох урамшуулал
    6.1.  Хагас коксон болон үртсэн шахмал түлшний нэг тонн тутмын үнийг түүхий нүүрсний нэг тонн тутмын зах зээлийн үнээс хэтрэхгүй байхаар тооцож боловсруулсан түлшний зөрүүнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны "Цэвэр агаарын сан"-гаас үйлдвэрлэгчдэд татаас хэлбэрээр олгох ба үлдсэн мөнгийг худалдан авч буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага шууд төлнө.
    6.2.  Албан татвар төлөгчийн еөрийн хэрэгцээнд зориулан худалдан авсан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног  төхөөрөмж,   стандартад  нийцсэн  зуух,   нам  даралтын   зуух,  дулаалгын материал,   цахилгаан   болон   хийн   халаагуур   худалдан   авсан   нь  баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээтэй тэнцэх орлогыг хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татвараас чөлөөлнө.
    6.3. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 /"Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан айл

 

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын
5-ны өдрийн 596 тоот захирамжийн хоёрдугаар хавсралт

БОЛОВСРУУЛСАН ТҮЛШ НӨӨЦЛӨХ, ДҮҮРЭГ, ХОРОО, ИРГЭДЭД ХҮРГЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
     1.1.   Энэхүү журмын зорилго нь Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын үндсэн болон дэд бүсэд орших айл өрхийг стандартын шаардлага хангасан боловсруулсан түлш /цаашид "түлш" гэх/ -ээр хангахад нөөцийг бий болгох зорилгоор түлшийг хүлээн авах, хадгалах, түгээх, борлуулах, түгээлтэнд хяналт  тавих,   түлш  үйлдвэрлэгч   аж ахуйн   нэгж,   дүүрэг,   хороодын   Нутгийн захиргааны байгууллага,  БОАЖЯ-ны "Цэвэр агаарын сан" /цаашид "ЦАС" гэх/, борлуулагчид хоорондын харилцааг зохицуулахад оршино.
     1.2.   Нийслэлийн Агаарын чанарын алба /цаашид "НАЧА"  гэх/ нь хагас коксон түлшний  нэг тонн  тутмын  үнийг  150.0  мянган  төгрөг,  үртсэн  шахмал түлшний нэг тонн тутмын үнийг 120.0 мянган төгрөгөөр түлш үйлдвэрлэгчдээс худалдан  авч  нөөцийн  агуулахад хадгалах бөгөөд санхүүжилтийг ЦАС  бүрэн хариуцна.
     1.3. Түлшний   хөнгөлөлтийг   иргэдэд   ваучер   хэлбэрээр   олгох   бөгөөд санхүүжилтийг ЦАС бүрэн хариуцна.
     1.4.   Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд орших хороодын хэсгийн ахлагч  нь агаарын    бохирдлын хяналтын орон тооны бус байцаагч /цаашид "ОТББ" гэх/ байх бөгөөд бүсэд бүрэн хяналт тавьж ажиллана. ОТББ-ын ажиллах журмыг тусгай журмаар зохицуулна.
Хоёр. Боловсруулсан түлшний нөөц бүрдүүлэх, хадгалах
     2.1.   НАЧА нь  ЦАС -гаас жил  бүр баталсан  мөнгөн дүнд багтаан түлш үйлдвэрлэгч   аж  ахуйн   нэгж,   байгууллагаас  стандартын   шаардлага  хангасан түлшийг   гэрээний   үндсэн   дээр   худалдан   авах,   хадгалах   үйл   ажиллагааг хэрэгжүүлнэ.
     2.2.  Түлш худалдан авах гэрээг захиалагч, нийлүүлэгч, санхүүжүүлэгч гэсэн гурван тал хамтран байгуулна.
     2.3.  Нийслэлийн агуулахад нөөцлөгдсөн түлшийг төвлөрсөн борлуулалтын цэгт хүргэх ажлыг НАЧА, тээврийн компанитай гэрээ байгуулан гүйцэтгэнэ.
     2.4.   Түлшийг    үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагаас худалдан авч агуулахад нөөцлөх,   хадгалах үйл ажиллагаа нь хатуу тогтсон хуваарьтай байх бөгөөд түлш хүлээлцэх акт, тайлангийн маягттай байна. Энэхүү хуваарийг НАЧА батлан хэрэгжилтийг хангуулж ажиллана.
     2.5.  Нийслэлийн нөөцийн агуулах доод тал нь 3-н өдрийн түлшний нөөцтэй байх бөгөөд баталгаажсан хяналтын жинтэй байна. Нийлүүлэгдэж буй түлш сав баглаа,   боодол,   стандартын   шаардлага   хангаагүй   болон   жиндээ   хүрээгүй тохиолдолд агуулахад хүлээн авахгүй.
     2.6.  Тухайн жилд нөөцлөхөөр батлагдсан түлшний хэмжээ нийлүүлэлтийн явцад нэмэгдсэн тохиолдолд тэдгээрийг худалдан авах, дахин нөөц бүрдүүлэх талаарх саналаа ЦАС-гийн удирдах зөвлөлд НАЧА тавьж шийдвэрлүүлнэ.
     2.7.  Стандартын шаардлага хангасан /дэд бүтэц сайтай, төмөр зам болон авто   замтай,   байнгын   харуул   хамгаалалттай,   цас   борооны   ус   нэвтрэхгүй битүүмжлэл   сайтай/   агуулахад   түлшийг   хадгалах   бөгөөд   агуулахын   түрээс, төвлөрсөн борлуулалтын цэгт хүргэх тээвэрлэлтийн зардлыг ЦАС хариуцана.
     2.8.  Үйлдвэрлэгч түлшийг иргэдийн худалдан авах чадварт тохирсон 20 кг, 40 кг-аар савласан байх ба зөөвөрлөлт, тээвэрлэлтийг тэсвэрлэхүйц чанартай материалаар хийсэн байна.
     2.9.Түлшний жижиглэнгийн сав баглаа, боодлыг зориулалтын чанартай материалаар хийж, түлшний хэв загварыг харуулсан зураг болон бүтээгдэхүүний нэр, жин, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, хадгалалт, хэрэглэх зааврыг тодорхой бичиж гарах зардлыг түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага өөрсдөө хариуцах бөгөөд энэ нь гурвалсан гэрээнд батлагдсан түлшний борлуулалтын үнэд орж тооцогдсон байна.
     2.10. Түлшний нөөцийн агуулахад ажлын бус цагаар түлш буулгах тохиолдолд агуулахын ажилтанд цагт ажиллах хөдөлмөрийн хөлсийг 3000 төгрөгөөр тооцож тухайн түлш буулгаж буй аж ахуй нэгж хариуцан олгоно.
Гурав. Түлшийг жижиглэн борлуулах үйл ажиллагаа
     3.1.  Дүүргийн    төвлөрсөн борлуулалтын цэгээс жижиглэн борлуулах цэгт хүргэх, борлуулах ажлыг агаарын бохирдлыг бууруулах салбар хороо /цаашид "ДСХ" гэх/ хариуцана.
     3.2.     Нийслэлийн    нөөцийн    агуулахад    татан    авсан    түлшийг    зөвхөн хязгаарлалтын үндсэн бүсэд орших айл өрхүүдийн хэрэгцээнд нийлүүлэх бөгөөд түлшний нөөц нэмэгдсэн тохиолдолд дэд бүсэд борлуулна.
     3.3. ДСХ нь түлш хэрэглэх нийт айл өрхийн 2-3 хоногийн хэрэгцээг хангахуйц хэмжээний нөөц бүрдүүлэх агуулахыг бэлтгэнэ.
     3.4.  Агуулахад түлш хүлээж авах, хүлээлгэж өгөх санхүүгийн баримт нь нэг загварын хэвлэмэл хуудас байх бөгөөд нэгдсэн журмаар кодлогдсон үнэт цаас байна.  Санхүүгийн  баримтыг ЦАС-гаас хангах ба бүртгэл тооллогонд тогтмол хяналт тавьж ажиллана.
     3.5.  Дүүргийн төвлөрсөн борлуулалтын цэгүүдэд баталгаажуулсан хяналтын жин байх бөгөөд нийслэлийн нөөцийн агуулахаас ирж буй түлшний жинд зөрүү гарсан тохиолдолд зөрүүг НАЧА хариуцна.
     3.6.  ДСХ нь дүүргийн төвлөрсөн борлуулалтын болон жижиглэн борлуулах цэгийн борлуулалтын тайланг тухайн хороодын Засаг даргаар долоо хоног бүр гаргуулан нэгтгэж НАЧА, ЦАС-тай тооцоо нийлж байна.
     3.7.  Дүүргийн төвлөрсөн борлуулалтын цэг нь түлш борлуулах бөөний цэг байх ба ДСХ-тай борлуулалтын гэрээ хийж,  борлуулагчдад түлшийг бөөнөөр борлуулна.
     3.8.  ОТББ нар өдөр бүр тооцоог эцэслэж, борлуулагчийн орлогыг ЦАС-д тушаана.
     3.9.   Борлуулагч   нь  үртсэн  шахмал  түлшийг  нэг тонн-ийг  80.0  мянган төгрөгөөр,  коксон  шахмал түлшийг нэг тонныг 90.0  мянган төгрөгөөр тооцож түлшний  үнийг  ЦАС-нд төвлөрүүлж,   нэг тонн  тутмаас 6.0  мянган  төгрөгийн урамшуулал авна.
     3.10.  Борлуулагч нь түлшийг зөвхөн тухайн төлөвлөгөөт хорооны иргэдэд ваучерыг үндэслэн борлуулна. Бусад хороодод зарж борлуулахыг хориглоно.
     3.11.  Дүүргийн   төвлөрсөн борлуулалтын цэг хариуцсан ажилтан түлшийг дүүргийн агуулахад хүлээн авах болон жижиглэн борлуулах цэгт хүлээлгэн өгөхдөө санхүүгийн баталгаажсан баримтад савалгааны жин, хэмжээ, чанарыг   тодорхой бичиж гарын үсэг зуржхүлээн авч, хүлээлгэн өгнө.
     3.12.Түлш борлуулах цэгүүдэд стандартын  шаардлага хангасан  нэгдсэн хаягжуулалт хийх ажлыг ДСХ, ЦАС-тай хамтран зохион байгуулна.
Дөрөв. Жижиглэн борлуулах цэг байгуулах, борлуулагчийг сонгон шалгаруулж ажиллуулах
     4.1.  Борлуулалтын цэгүүдийг тухайн ДСХ байгуулах ба нэг хороонд 15-аас доошгүй жижиглэн борлуулах цэг байхаар тооцож байгуулна.
     4.2.   Борлуулагчийг ДСХ сонгон шалгаруулах бөгөөд борлуулагч дараах шаардлагыг хангасан байна:
     4.2.1. тухайн хорооны байнгын оршин суугч байх;
     4.2.2.  борлуулах цэг нь 2-3 хоногийн нөөц хадгалах шаардлагыг хангасан байх;
     4.2.3. борлуулах цэгийн байршил нь ДСХ-ний борлуулалтын цэгийн төлөвлөлтөнд нийцсэн байх;
     4.2.4.хорооны        Засаг       даргын        тодорхойлтоор        борлуулагчийг баталгаажуулсан байх;
     4.2.5.борлуулагчийн   гэрээ   байгуулах,   үүсэн   гарах   эрсдэлийг  хүлээх чадвартай байх;
     4.3.  ДСХ нь борлуулагчтай гэрээ байгуулан ажиллах бөгөөд гэрээнд дараах зүйлсийг зайлшгүй тусгасан байна:
     4.3.1.  ваучерыг худалдан борлуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлага тодорхой байх;
     4.3.2.  түлшинд үнэ нэмж борлуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлага тодорхой байх;
     4.3.3.  борлуулагчийн ажиллах хуваарийг хатуу тогтоосон байх.
     4.4.  Хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнс болон барааны дэлгүүрүүдтэй  гэрээ  байгуулсны үндсэн  дээр түлш  борлуулах үйл  ажиллагаа эрхэлжболно.
Тав. Хяналт тавих
     5.1.  Нөөцийн түлшийг хүлээн авах, хадгалах, борлуулах үйл ажиллагаанд Нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын газар, ДСХ, ОТББ болон ЦАС хяналт тавьж ажиллана.
     5.2.  НАЧА нь аж ахуйн нэгж, байгууллагаас гэрээний дагуу нийлүүлэгдэж байгаа түлшний чанарт стандартын дагуу хийгдсэн шинжилгээний үр дүнд хяналт тавьж, дүгнэлт гаргана.
     5.3.  ДСХ, хороодын Засаг дарга, ОТББ нар түлшний борлуулалтын үнэ, борлуулалтанд бүрэн хяналт тавьж ажиллана.
     5.4.  Түлш борлуулах цэгүүдэд галын аюулгүй байдлыг хангах ажиллагааг дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс хяналт тавьж ажиллана.
Зургаа. Үүрэг, хариуцлага
     6.1.  Талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг энэ журмын 2.2-т заасан гэрээнд нарийвчлан тусгана.
     6.2.  НАЧА нь агуулахад нөөцлөгдсөн болон борлуулалтын сүлжээ цэгүүдээр зарагдсан түлшний хэмжээ, түлшний чанар зэргийг харуулсан мэдээ,  тайланг нэгтгэн сар бүрийн 25-нд Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо,  Байгаль орчин,   аялал   жуулчлалын   яам,   Нийслэлийн   Засаг  даргад тайлагнажбайна.
     6.3. "Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай" хуулийн 14.1-д заасны дагуу бүрэн эрх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл хангалтгүй биелүүлсэн бол тухайн шатны албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан арга хэмжээ авна.
     6.4. Энэхүү журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд "Агаарын тухай хууль"-ийн 26 дугаар зүйл, "Агаарын төлбөрийн тухай хууль"-ийн 10 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Долоо. Маргааныг хянан шийдвэрлэх
     7.1. Түлш нөөцлөх явцад гарсан түлшний чанар, стандарт, жин, хэмжээ, санхүүжилттэй холбоотой гарсан маргааныг НАЧА, түлшний тээвэрлэлт, түгээлт, борлуулах явцад гарсан бусад асуудлыг ДСХ хариуцах бөгөөд ОТББ хяналт тавин шуурхай шийдвэрлэнэ.

 

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын
5-ны өдрийн 596 тоот захирамжийн гуравдугаар хавсралт

НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ
ХЯЗГААРЛАЛТЫН БҮСЭД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХ
ОРОН ТООНЫ БУС БАЙЦААГЧИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл
     1.1.  Энэхүү журмын зорилго нь Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын  бүс /цаашид "хязгаарлалтын  бүс"  гэх/-ийн  хэсгийн  ахлагч  нар хариуцсан хорооны нутаг дэвсгэрт   "Агаарын тухай хууль", "Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль", "Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль" болон   бусад  холбогдох  төрийн   болон   нутгийн   захиргааны   байгууллагуудаас гаргасан    хууль,    тогтоомжийн    шийдвэр,    хэрэгжүүлж    буй    арга    хэмжээний хэрэгжилтийг хангуулж ажиллахад оршино.
     1.2.  Хязгаарлалтын  бүсэд  орших хороодын  хэсгийн  ахлагч   нь  агаарын бохирдлыг бууруулах хяналтын орон тооны бус байцаагч байх бөгөөд бүсэд бүрэн хяналт тавьж ажиллана.
Хоёр. Орон тооны бус байцаагчийн хүлээх үүрэг
     2.1.   Орон тооны бус байцаагч нар хариуцаж буй нутаг дэвсгэртээ дараахь үүрэг хүлээнэ:
     2.1.1. түүхий нүүрсний хязгаарлалтад хяналттавих;
     2.1.2.  агаарын тухай хууль тогтоомж, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн   өөрөө   удирдах  болон   захиргааны   байгууллага,   агаарын   бохирдлыг бууруулах  дүүргийн   салбар  хороо,   БОАЖЯ-ны   "Цэвэр  агаарын  сан",   улсын байцаагч нарын шаардсан судалгааг цаг тухайд нь гаргаж өгөх;
     2.1.3.  нийслэлийн төр захиргааны байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг иргэд, олон нийтэд сурталчилан таниулах;
     2.1.4.    нийслэл,   дүүрэг,   хорооноос   зохион   байгуулж   буй       сургалт, сурталчилгааны ажилд идэвхтэй оролцох, иргэдийг татан оролцуулах;
     2.1.5.   түлшний   борлуулалтын   үнэ,   борлуулах  үйл   ажиллагаанд  бүрэн хяналт тавьж ажиллах;
     2.1.6.  цахилгаан халаагуур, гэрийн дулаалга, хийн халаагуур, цахилгаан зуух, бүрэн болон энгийн шаталттай зуух худалдан авсан айл өрхийг тухайн авсан бараа бүтээгдэхүүнээ хзрэглэж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллах;
     2.1.7.   бүрэн  шаталттай   зуухыг   хөнгөлөлттэй   үнээр   худалдан   авсан тохиолдолд хуучин зуухаа    яндангийн хамт зуух нийлүүлэгчдэд хүлээлгэн өгөх тухай иргэдэд мэдээлэл өгч хэрэгжилтийг хангуулах;
    2.1.8.  агаарын чанарт сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад даруй мэдэгдэх;
    2.1.9.   цахилгаан болон хийн халаагуур, бүрэн болон энгийн шаталттай зуухны талаар иргэдэд таниулах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх;
    2.1.10.  БОАЖЯ-ны "Цэвэр агаарын сан"-гаас иргэдэд олгох ваучерт хяналт тавьж ажиллах;
    2.1.11.Түлшний борлуулалтын тооцоог өдөр бүр эцэслэж, борлуулагчийн орлогыг ЦАС-д тушаах.
Гурав. Орон тооны бус байцаагчийн эдлэх эрх
     3.1.  Орон тооны бус байцаагч нар хариуцаж буй нутаг дэвсгэртээ дараахь эрхийг эдэлнэ:
     3.1.1.  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох хууль болон эрх зүйн актын хэрэгжилтийг хангах үүднээс шаардлага тавих;
     3.1.2.  агаарыг хамгаалах талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах;
     3.1.3.   иргэн  аж ахуйн  нэгж,  байгууллагад цахилгаан  халаагуур,  гэрийн дулаалга,    боловсруулсан түлш, бүрэн шаталттай зуух, хийн халаагуур зэргийг хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавих;
     3.1.4.     маргаан    гарсан    тохиолдолд    өөрийн    эрх    мэдлийн    хүрээнд шийдвэрлэх;
     3.2.  Орон тооны бус байцаагч түлш жижиглэн борлуулах үйл ажиллагаа явуулж болно.
Дөрөв. Орон тооны бус байцаагчдад урамшуулал олгох
     4.1.  Орон тооны бус байцаагч нь ажлын үр дүнгээр урамшууллыг халаалтын 8 сарын турш авна.
     4.2.   Орон  тооны   бус  байцаагчид  олгох  урамшууллын  хэмжээг  ажлын гүйцэтгэлээс шалтгаалж дүүргийн Агаарын бохирдолыг бууруулах салбар хороо шийдвэрлэнэ.
     4.3. Орон тооны бус байцаагчид олгох урамшууллын хэмжээ нэг сард 50 /тавин/ мянган төгрөг байна.
Тав. Хариуцлага
     5.1. "Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай" хуулийн 14.1-д заасны дагуу бүрэн эрх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл хангалтгүй биелүүлсэн бол тухайн шатны албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан арга хэмжээ авна.