Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зохицуулалт хийх тухай

2011-08-04 00:00:00

Төсвийн байгууллагын удирдлага, санхуүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 58,  Чингэлтэй дүүргийн  61, Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр дунд сургуулийн халаалтын зуухнуудыг 2011 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс "Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар" Орон нутгийн өмчит  аж  ахуйн   тооцоот   уйлдвэрийн   газрын   мэдэлд шилжүүлэн,    хөрөнгийг    хүлээлгэн    өгөхийг    нийслэлийн    Боловсролын    газар /Д.Энхбаяр/, нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус үүрэг болгосугай.
  2. Боловсруулсан түлшний үйлдвэрүүдэд татаас өгөх төсөл арга хэмжээ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны "Цэвэр агаарын сан"-гийн хөрөнгөөр хзрэгжих болсон тул тус ажилд зарцуулахаар нийслэлийн төсвөөс батлагдсан 290,0 /хоёр  зуун   ерэн/ сая   төгрөгийг  Баянзүрх дүүргийн   УС-15, Сүхбаатар дүүргийн 58, Чингэлтэй дүүргийн 61 дүгээр дунд сургуулийн халаалтын зуухнуудын шинэчлэлтийн  ажилд шилжүүлэн  зарцуулахыг Тамгын газрын Санхүү,  төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
  3. Халаалтын зуухнуудын  шинэчлэлтийн  ажлын   худалдан  авах ажиллагааны эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад   шилжүүлэн   холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг даалгасугай.
  4. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, халаалтын зуухны засвар, үйлчилгээнд захиалагчийн хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган   ажиллахыг нийслэлийн  Хөрөнгө  оруулалтын   газар     /Б.Төмөрчулуун/,   "Халаалтын   зуухны ашиглалт,    зохицуулалтын    газар"  Орон  нутгийн  өмчит  аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /Б.Ган-Очир/, хөрөнгө   оруулалтаар   бий болсон   хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн   Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус  тус даалгасугай.
  5. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 156  дугаар   захирамжийн   хавсралтын  4  дэх   заалтыг  хүчингүй  болсонд тооцсугай.


 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР