Хөрөнгө бүртгэлээс хасах тухай

2011-08-04 00:00:00

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зуйл, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 112 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2007 оны 05-163/06 тоот дүгнэлтээр  ашиглалтын   шаардлага  хангахгүй, сургалтын үйл ажиллагаа явуулах боломжгуй болсон Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оюуны-Ундраа цогцолбор сургуулийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, нийт 1806 м2 талбайтай, 919 980 000 /есөн     зуун арван есөн   сая есөн   зуун наян мянга/   төгрөгийн   бүртгэлийн үнэ бүхий хичээлийн "А"  байрын  барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т зөвшөөрсүгэй.
  2. Данснаас хасагдаж буй хөрөнгийг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар худалдан борлуулж, орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, шинээр баригдах сургуулийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР