Хөрөнгө гаргах тухай

2010-09-29 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Ахмадын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан ахмадуудад хүндэтгэл үзүүлэхэд зориулан Засаг даргын нөөц сангаас 5234000 /таван сая хоёр зуун гучин дөрвөн мянган/ төгрөг гаргахыг Тамгын газар/Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Ахмад настанд хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийтлэг үйлчилгээний газар /Т.Дашням/-т даалгасугай. 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР