Японы хүйтэн уур амьсгалд тохирсон дэд бүтцийг Улаанбаатар хотод бий болгоно

2011-07-09 00:00:00

Нийслэл Улаанбаатар хот Японы Асахикава хоттой хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Ингэснээр Японы хүйтэн бүс нутгийн дэд бүтцийг Улаанбаатар хотод бий болгох төсөл 3 жилийн хугацаатай хэрэгжинэ. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын урилгаар Японы Хоккайда мужийн Асахикава хотын дарга ноён Нишикава Масахито болон бусад албаны хүмүүс Улаанбаатарт айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд тус хотын худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга болон барилгын салбарын холбооны удирдлагууд хамт иржээ. Энэхүү айлчлал нь хоёр хотын харилцааны эхлэл болж байгаа бөгөөд цаашид хамтран хэрэгжүүлэх, туршлага судлах олон ажлууд хийгдэх юм.
Нийслэл хотод Японы Жайка байгууллагын тусламжаар маш олон үр дүнтэй ажил хийгдэж байгаа, харин одоо үргэлжлээд дэд бүтэц, барилга хот байгуулалтын чиглэлээр төсөл хэрэгжих эхлэлийг тавилаа. Хотын дарга Г.Мөнхбаяр энэ үеэр Улаанбаатарын нийт айл өрхийн 61 хувийг орон сууцжуулах шаардлага гарч байгаа энэ салбарт хөрөнгө оруулалт ч ихээхэн хийгдэж байгаа болохоор та бүхнийг судлан үзэхийг хүсч байна гэдгээ илэрхийллээ. Ямар ч гэсэн хоёр хот хамтран ажиллах санамж бичгийг үзэглэж баталгаажууллаа.
Нишикава Масахито \Японы Асахикава хотын дарга\, “Улаанбаатар хотоос мэргэжилтэн Асахикава хотод очиж суралцах, мөн манай хотоос мэргэжилтэн ирж судалгаа явуулах чиглэлээр эхний ээлжинд туршлагаа солилцоно. Мөн Асахикава хотын зүгээс бол хоёр хотын хувийн хэвшлийг холбох чиглэлээр ихээхэн анхаарах болно. Энэ удаад ч гэсэн хувийн хэвшлийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн байгаа” гэв.
Асахикава хотын дарга өмнө Бойнг онгоцны нисгэгч байсан бөгөөд техник технологи днэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд ч энэ нь ихээхэн тус дөхөм болдог байна. Дэд бүтэц сайн байна гэдэг хөгжиж байгаагийн илрэл гэж үздэг. Ямар ч гэсэн Улаанбаатар хотод Япончууд дэд бүтэц, хот байгуулалтын туршлагаа хуваалцаж энэ салбарт шинэ эргэлт гарах гэж байна.