Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-09-25 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Шадар сайдын 2010 оны 50 дугаар тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖПАХ нь:

     Нэг.Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт Ахмад настан, хүүхэд, залуучуудын амралтын талбай байгуулах 562,5 сая төгрөгийн төсөл арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Захирамжаар батлагдсан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.

     Гурав.Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын
25-ны өдрийн 665 тоот захирамжийн хавсралт

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2010 ОНД САНХҮҮЖИХ НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ АХМАД НАСТАН, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН АМРАЛТЫН ТАЛБАЙ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

/төг/

Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт

Хэрэгжүүлэх хугацаа

Төсөвт өртөг

1

Соёл амралтын төв /СХД, 15 дугаар хороо, 19, 20 дугаар байр/

2010

68,600,000

2

Хөл бөмбөгийн талбай байгуулах /СХД, 17дугаар хороо/

2010

324,204,920

3

Шинэ цэргийн хотхоны байшин хорооллын орчныг сайжруулах /СХД, 20 дугаар хороо/

2010

154,152,403

4

СХД-ийн 6 дугаар хорооны Өрхийн эмнэлгийн урсгал засвар, гадна талбайн тохижилт

2010

15,542,677

 

Нийт

 

562,500,000