Хөрөнгө гаргах тухай

2010-09-30 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улаанбаатар хотын орчны тохижилтыг сайжруулах "Сайхан хот- сайхан амьдрал" сэдэвт уралдааны шоу тоглолтын арга хэмжээг зохион байгуулж найруулах, телевизийн 5 ширхэг шторкийн эх бэлтгэх, хөтлөх, ТВ нэвтрүүлэг болон сонины мэдээллийн хөтөлбөрийн зохион байгуулалт, хэвлэлийн эх бэлтгэх зэрэг ажилд сүүлийн үеийн HDтехник технологи ашиглахад шаардагдах 13250000 /арван гурван сая хоёр зуун тавин мянган / төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг, Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Дээр дурдсан арга хэмжээг холбогдох байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр зохион байгуулах, ажлын гүйцэтгэл, үр дүнг тооцож ажиллахыг нийслэлийн Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР