Тээврийн хэрэгсэл нийслэлийн өмчид бүртгэн авах тухай

2016-12-12 12:30:11
2016 оны12 сарын 12-ны өдөр                            Дугаар А/874                                                 Улаанбаатар хот

Тээврийн хэрэгсэл нийслэлийн
өмчид бүртгэн авах тухай
 
 
          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
        1.Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Австри Улсын “Розенбаур Интернейшнл Аг” компани хооронд байгуулсан “Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах гэрээ”-ний үндсэн дээр нийлүүлсэн  1,114,687,800 /нэг тэрбум нэг зуун арван дөрвөн сая зургаан зуун наян долоон мянга найман зуун/ төгрөгийн үнэ бүхий WMAN38ZZ3GY335829 арлын дугаартай, автомеханик шаттай, MAN TGM18280 маркийн тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.
 
          2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслийг бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс /Я.Жаргалсайхан/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.
 
 
 
 
                                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                            БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                     С.БАТБОЛД