2010 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай

2010-09-30 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутэг дэвсгэрийн нэгж түуний удирдлагын тухай хуулийн 29 дүгээрзүйлийн 29.2, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 251 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийн хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах гэрээт цэрэгт элсүүлэх ажпыг 2010 оны 10 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулж явуулсугай.

     Хоёр. Зэвсэгт хүчин бусад цэргийг нөхөн хангахаар цэргийн жинхэнэ албанд дүүргүүдээс тэнцүүлэн татах болон гэрээт цэрэгт элсүүлэх хүний тоог хавсралтаар баталсугай.

     Гурав. Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны татлагыг удирдан зохион байгуулж ажиллах "Цэрэг татлагын товчоо"-г доорх бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Дарга
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
Орлогч дарга
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга
Гишүүд
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга
Нийслэлийн Цагдаагийн газрын дарга
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
Замын цагдаагийн газрын дэд дарга бөгөөд нийслэлийн хөдөлгөөний хэлтсийн дарга
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
Нарийн бичгийн дарга
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер

     Дөрөв. Нийслэлийн цэрэг татлагын товчоо /Ц.Болдсайхан/-нд даалгах нь :

а/ Нийслэл дүүргийн цэрэг татлагын товчоодын дарга, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, цэрэг татлага халалтын ажилтай холбогдолтой хууль эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлан, тухайн ажлыг гүйцэтгэх онцлогийн талаар семинар зааварчилгаа өгч, цэргийн жинхэнэ албаны татлагын ажлыг хуулийн дагуу зохион байгуулж, гүйцэтгэлтэнд нь хяналт тавьж ажилласугай;

б/ "Гэрээт цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулах журам", Тэрээт цэргийн албанд орохыг хүссэн иргэдээс авах шалгалтын заавар"-ын дагуу гэрээт цэргийн албанд элсүүлэх, Батлан хамгаалах, Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 115/58/103 дугаар тушаалаар батлагдсан "Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх заавар"-ыг баримтлан иргэдийг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн авч, Зэвсэгг хүчний Жанжин штабаас өгөгдсөн даалгаварыг бүрэн биелүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлсүгэй.

Тав. Дүүргүүдийн Засаг дарга нарт даалгах нь:

а/ Ээлжит цэрэг татлагын ажлыг эрхлэн явуулах "Цэрэг татлагын товчоо"-г дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулан, товчооны бүрэлдэхүүнд нутгийн захиргааны байгууллагын албан хаагч болон шаардлагатай мэргэжлийн байгууллагын ажилтныг томилон, гүйцэтгэх ажил үүргийг тодотгон зааварчилгаа өгч, албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлагыг бүрэн хангасан маягт, албан хэргийг хөтлөх бэлтгэл болон зохион байгуулалтын арга хэмжээг авч, ажиллах байр, тээврийн хэрэгслэлээр ханган, шаардагдах төсөв хөрөнгийг хуульд нийцүүлэн гаргаж ажилласугай;

б/ Цэрэг халалт, татлагын үед нийгмийн хэв журам сахиулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлж, цэрэгт татагдагчдыг тээвэрлэх автомашины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээ авсугай.

в/ Цэргийн жинхэнэ албанд татах зарлан дуудах хуудас аваад тогтоосон хугацаанд заасан байранд ирээгүй цэргийн үүрэгтнийг эрэн сурвалжилж, хугацаат цэргийн албанд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй иргэдийг татлаганд бүрэн хамруулсугай.

г/ Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусгаж, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнүүдийг хүлээн авч, ажлын байраар хангах, төрөл бүрийн сургалтанд хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлсүгэй.

д/ Цэрэг татлага явуулсан тухай дүн мэдээг цэрэг татлага дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор Нийслэлийн цэрэг татлагын товчоонд ирүүлсүгэй.

     Зургаа. Цэрэг татлагын ажлыг байнгын удирдлагаар ханган ажиллаж, дүнг танилцуулахыг цэрэг татлагын товчоо /Ц.Болдсайхан/-нд даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР