Тендерийн хэмнэлтийг зарцуулах тухай

2010-10-01 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны "Нийслэлийн 2010 оны төсөв батлах тухай" 4/23 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 39 дүгээр захирамжаар батлагдсан нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих Чингэлтэй дүүргийн 6, 12 дугаар хорооны Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цощолборын ажлын тендерийн хэмнэлтийн 43 486 329 /дөчин гурван сая дөрвөн зуун наян зургаан мянга гурван зуун хорин есөн/ төгрөгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Хөрөнгө оруулалтын ажлыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга /Ганболд/-д даалгасугай.

     Гурав. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
10 дугаар сарын 1-ны өдрийн
689 тоот захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖИХ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 6, 12 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДЭД НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХОРОО, ӨРХИЙН ЭМНЭЛЭГ, ЦАГДААГИЙН ХЭСГИЙН ЦОГЦОЛБОРЫН АЖЛЫН ТЕНДЕРИЙН ХЭМНЭЛТИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН ЖАГСААЛТ


№ 1

Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт

Хэрэгжүүлэх хугацаа

Төсөвт өртөг

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх цогцолборын барилгын хөрсний усны хамгаалалтын нэмэлт ажил

2010

19 180 570,0

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх цогцолборын барилгын цахилгаан, цэвэр усны шугамын нэмэлт ажил

2010

24 305 759,0

 

Дүн

 

43 486 329,0