Эрх шилжүүлэх тухай

2010-10-01 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 108 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 333 дугаар тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдаас нийслэлийн Засаг даргад худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хавсралтанд тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрт шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.

     Хоёр. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

     Гурав. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын
1-ний өдрийн 687 тоот захирамжийн хавсралт

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2010 ОНД САНХҮҮЖИХ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ
ДАРГААС НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГАД ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ
ЭРХ ШИЛЖҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ

/төг/

Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт

Хэрэгжүүлэх хугацаа

Төсөвт өртөг

1

Налайх дүүргийн эмзэг бүлгийн, орлого багатай иргэдэд гэр олгох.

2010

23,0

2

Дүүргийн эмнэлгийн тоног төхөөрөмж /УБ, Налайх/

2010

10,0

3

Налайх дүүргийн 2,4,5 /Городок/ дугаар хорооны өрхийн эмнэлэг, Засаг даргын хэрэгцээнд суудлын автомашин

2010

19,5

 

Дүн

 

52,5