Эрх шилжүүлэх тухай

2010-10-04 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 4/22 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 670 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан УС-15-ын 5 орон сууцны байрны гадна дулаан, дотор халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн усны шугамын засварын ажлын тендерийн хэмнэгдсэн хөрөнгөөс санхүүжүүлэх Туул тосгоны 14 дүгээр халаалтын зуухны цахилгааны тэжээлийн кабель татах ажлын /Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо/ 17,2 сая /арван долоон сая хоёр зуун мянган/ төгрөгийн хөрөнгө оруулалт төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Ч.Бат/-нд шилжүүлэн, худалдан авах ажиллагааг хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.

     Хоёр. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ганхүү/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР