Ажлын хэсэг байгуулах тухай

2010-10-05 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг Байгууллага орчны тохижилтыг сайжруулах, усан оргилуур бүхий үлгэр жишээ тохижилттой газруудыг бий болгох зорилгоор зарласан "Сайхан хот-сайхан амьдрал" болзолт уралдааныг дүгнэн шалгаруулах II шатны ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Ажлын хэсгийн дарга

  • Ч.Бат Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд

  • Ш.Наран Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга
  • Ц.Тунгалаг Захирагчийн Ажлын албаны Хот, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга
  • Д.Сайнбаяр Нийслэлийн Хэвлэл мэдээлэлийн албаны дарга
  • С.Цахиур Нийслэлийн Зурагдөслийн хүрээлэнгийн захирал
  • С.Сэргэлэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтан
  • М.Ням-Очир Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын орлогч дарга

Нарийн бичгийн дарга

  • Л.Баатарцогт Хот, нийтийн аж ахуйн хэлтсийн ахлах мэргэжилтэн

     Хоёр. Уралдаанд шалгаруулахаар хэвлэл, мэдээллийн байгууллагуудаас тодорхойлж ирүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн материалыг үндэслэн болзолд заасан үзүүлэлтийн дагуу дүгнэн шалгаруулж дүнг 10 дугаар сарын 22-ны дотор танилцуулахыг Ажлын хэсэг /Ч.Бат/-т үүрэг болгосугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР