Хөдөлмөр эрхлэлт-хүний хөгжлийг дэмжих жил"-ийн тухай

2011-01-05 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 349 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дэвшүүлсэн эдийн засаг, нийгмийн зорилт, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлд 2011 оныг "Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих жил" болгон тус ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

     Хоёр. "Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих жил"-д дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх талаар хийж гүйцэтгэх ажлаа байгууллага, ажилтнуудын үйл ажиллагааны төлөвлөгөө, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд тодорхой тусгаж, үр дүнг тооцож ажиллахыг дүүрэг, хороо, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын удирдлагуудад үүрэг болгосугай.

     Гурав. "Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих жил"-ийн нийслэлийн нэгдсэн төлөвлөгөө гарган батлуулж, хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

     Дөрөв. "Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих" жилийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн ажиллаж амьдрах, сурч боловсрох ая тухтай орчинг бүрдүүлж, хотын соёлыг төлөвшүүлэх, хүнийг бүх талаар хөгжүүлэхэд нутгийн захиргааны бүх шатны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлж, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн санал санаачлагыг дэмжин, хамтран ажиллаж, нэгдсэн удирдлагаар  ханган  ажлын  явц байдалд хяналт тавьж, улирал тутам биелэлтийг дүгнэн, хагас бүтэн жилээр Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж байхыг Ажлын хэсэг /Ц.Цогзолмаа/-т даалгасугай.

    Тав. 2011 оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг "Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих" жилийн ажлын төлөвлөгөөтэй уялдуулан, хариуцсан салбарын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх зохион байгуулалтын арга хэмжээг авч, биелэлтийг улирал тутам тооцож ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч нарт үүрэг болгосугай.

    Зургаа. "Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд зохион байгуулж, хэрэгжүүлж буй ажлын талаар олон нийтэд тогтмол мэдээлж, сурталчилж ажиллахыг Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
01 дүгээр сарын 05-ны өдрийн
01тоот захирамжийн хавсралт


"ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ-ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХЖИЛ"-ИЙГ
30ХИ0Н БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

Дарга   Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч

Орлогч дарга   Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүу, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний албаны дарга
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргааны албаны дарга
  • Баянгол дүүргийн Засаг дарга Баянзүрх дүүргийн Засаг дарга Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Сүхбаатар дүүргийн Засаг дарга
  • Хан-Уул дүүргийн Засаг дарга
  • Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • Налайх дүүргийн Засаг дарга
  • Багануур дүүргийн Засаг дарга
  • Багахангай дүүргийн Засаг дарга
  • Нийслэлийн Боловсролын газрын дарга
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
  • Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга
  • Нийслэлийн Халамжийн үйлчилгээний газрын дарга
  • Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга
  • Нийслэлийн Хүүхдийн төлөө газрын дарга
  • Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга
  • Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга
  • Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга
  • Нийслэлийн Авто замын газрын дарга
  • Нийслэлийн Газрын албаны дарга
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
  • Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга
  • Нийслэлийн Бүртгэлийн газрын дарга
  • Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга
  • Нийслэлийн Статистикийн газрын дарга
  • Нийслэлийн Татварын газрын дарга
  • Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга
  • Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга
  • Нийслэлийн Цагдаагийн газрын дарга
  • Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга
  • Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга
  • Нийслэлийн Орон сууц нийтийн аж ахуйн газрын дарга

Нарийн бичгийн дарга: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга