22-ийн товчооны зам 21 метр өргөн болно

2011-07-28 00:00:00

22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Таван шарын төмөр замын 396-р гарамтай уулзвараас Сонсголонгийн уулзвар хүртэлх 1 км замын хөдөлгөөнийг 8 сарын 01-нээс 15 хүртэл хязгаарлаж, зам барилгын ажил гүйцэтгэнэ. Уг замын хэсэгт цахилгаан, холбооны шугамын шилжүүлэх, уурын компенсатор хүчитгэх ажил болон гэрэлтүүлгийн холболт, төмөр замын хоёр гармын өргөтгөлийн ажлууд бүрэн хийгдэж дууссан байна. 22-ын товчооноос Улаанбаатар самбар хүртэлх 4.3 км замын таван цэгт ус зайлуулах төмөрбетон дөрвөн хоолой, нэг дөрвөлжин хоолой байрлуулах ажил хийгдээд байна.
Нийт замын уртад далангийн дүүргэлт, дөрвөлжин хоолой угсралтын ажил явагджээ. Долоон метр өргөнтэй, хоёр эгнээтэй байсан энэ замыг 21 метр өргөн, зургаан эгнээ бүхий болгон өргөтгөж 10 сарын 01-нд хүлээлгэж өгөх юм.