Эрх шилжүүлэх тухай

2011-01-10 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих, нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга нарт худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Эрх шилжүүлэн хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг холбогдох хууль, журамд нийцүүлэн 2011 оны 03 дугаар сарын 01-ний дотор зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг холбогдох дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

     Гурав. Хөрөнгийн оруулалтын ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, Биеийн тамир спортын төв барих газрын асуудлыг шийдвэрлэхийг Газрын алба /Ц.Сандуй/, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т   даалгасугай.

    Дөрөв. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаад үүрэг болгосугай.

 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

Нийслэлийн Засагдаргын 2011 оны
01 дугаар сарын 10-ны өдрийн
05 тоот захирамжийн хавсралт


НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2011 ОНД САНХҮҮЖИХ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЭРХИЙГ ШИЛЖҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр, хүчин чадал, байршил 2011 онд санхүүжих
1

Баянгол дүүрэгт оюутан, залуучууд, хүүхдүүд, олон нийтэд зориулсан усан бассейн бүхий биеийн тамир, спортын төв   байгуулах

900.0
2

Баянзүрх дүүрэгт оюутан, залуучууд, хүүхдүүд, олон нийтэд зориулсан усан бассейн бүхий биеийн тамир, спортын төв   байгуулах

900.0
3

Багануур дүүрэгт оюутан, залуучууд, хүүхдүүд, олон нийтэд зориулсан усан бассейн бүхий биеийн тамир, спортын төв   байгуулах

900.0
4

Сүхбаатар дүүрэгт оюутан, залуучууд, хүүхдүүд, олон нийтэд зориулсан усан бассейн бүхий биеийн тамир, спортын төв байгуулах

900.0
5

Сонгинохайрхан дүүрэгт оюутан, залуучууд, хүүхдүүд, олон нийтэд зориулсан усан бассейн бүхий биеийн тамир, спортын төв   байгуулах

900.0
6

Хан-Уул дүүрэгт оюутан, залуучууд, хүүхдүүд, олон нийтэд зориулсан усан бассейн бүхий биеийн тамир, спортын төв   байгуулах

900.0
7

Чингэлтэй дүүрэгт оюутан, залуучууд, хүүхдүүд, олон нийтэд зориулсан мөсөн гулгуурын талбай бүхий биеийн тамир, спортын төв байгуулах

900.0

 

Дүн 6300.0