Арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай

2010-10-27 00:00:00

     Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 "л", 29.1.6 "л", 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 282 дугаар захирамжийн дагуу зохион байгуулсан Улаанбаатар хотын гудамж, талбайн тохижилтыг сайжруулах, эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүй баригдсан гараж, ТҮЦ, контейнер, хашааг цэгцлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмшил, ашиглалтын байдлыг шалгаж, дүгнэлт гаргах зөрчил арилгуулах "Хашаа-2" нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийгдсэн ажлын тайланг хэлэлцэж чөлөөлсөн газруудад тохижилт хийх ажлыг эрчимжүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер /Ч.Бат/-т,  дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.

     Хоёр. Нийслэлийн нутаг дэвсгэрт Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, газар эзэмшил, ашиглалтын байдлыг шалгаж, хяналт тавих, газрын зөрчлийг багасгах, арилгах, урьдчилан сэргийлэх, зөвшөөрөлгүй баригдсан гараж, ТҮЦ, контейнерүүдийг цэгцлэх, нийтийн эдэлбэрийн гудамж талбайг чөлөөлөх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тогтмол хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/-нд, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/-т даалгасугай.

     Гурав. Газар чөлөөлсөн нийтийн эдэлбэрийн гудамж талбайд иргэдийн ая тухтай байдлыг хангах усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай, бичил цэцэрлэг, ногоон байгууламж барьж тохижуулах хөрөнгийн асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулан шийдвэрлүүлэхийг Тамгын газрын Санхүү, терийн сангийн хглтэс /Э.Ганхүү/-т, дүүргүүдийн Засаг дэрга нарт үүрэг болгосугай

     Дөрөв. Нийтийн эдэлбэрийн газрын тохижилтын ажилд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын идэвх санаачлагыг өрнүүлэн татан оролцуулах, тэдний хөрөнгө хүчээр барилга байгууламж, гудамж талбай, явган хүний замыг засч тохижуулах асуудлыг хамтран зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.

     Тав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбаатарт даалгасугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР