Ажлын хэсэг байгуулах тухай

2010-10-27 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд:

Ажлын хэсгийн ахлагч

  • Б.МөнхбаатарНийслэлийн Засаг даргын орлогч

Орлогч дарга

  • Ц.Сандуй Нийслэлийн Газрын албаны дарга

Гишүүд

  • Г.Нандинжаргал Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
  • Э.Ганхүү Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Э.Хүрэлбаатар Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга
  • Ц.Ганхүү Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга
  • Ю. Дэлгэрмаа Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга
  • Д-Од Нийслэлийн Авто замын газрын дарга
  • Ш.Нарангарав НийслэлийнЗасагдаргынТамгын газрынХуульзүйнхэлтсийнмэргэжилтэн
  • Ж. Даваабаатар Газрын харилцаа, барилга, геодез зураг зүйн газрын газар зохион байгуулалтын хэлтсийн дарга /тохиролцсоноор/

Нарийн бичгийндарга

  • Ц.Тулга Нийслэлийн Газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга

     Хоёр. Нийслэлийн 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлын хэсгийг дүүрэг бүрт байгуулж, дүүргийн Засаг дарга, холбогдох байгууллагын санал авч боловсруулан, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт гаргуулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чуулганд өргөн барих бэлтгэл хангахыг Ажлын хэсэг /Б.Мөнхбаатар/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР