ҮНДЭСНИЙ БОЛОН ДЭД ХӨТӨЛБӨРҮҮДИЙН МЭДЭЭЛЭЛ

2015-02-03 00:00:00
ҮНДЭСНИЙ БОЛОН ДЭД ХӨТӨЛБӨРҮҮДИЙН МЭДЭЭЛЭЛ
 
 
Үндэсний болон дэд хөтөлбөрүүд
 
Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан Үндэсний болон дэд хөтөлбөрүүдийн тайлан, мэдээг хүлээн авдаг.
 
МУЗГ-ын тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор МУИХ, ЗГ-тогтоол болон НИТХ-ын тогтоолоор батлагдсан “МУЗГ 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 274.8 дах арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор ЗГ-ын 160, 285 болон 11 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож 2013 оны  09 дүгээр сарын 21-ний өдрийн “Журам батлах тухай”  322 дугаар тогтоолоор шинэ журам батлагдсан билээ.
 
Төсөл, хамтын ажиллагааны хэлтэс нь үндэсний болон дэд хөтөлбөрүүдийг 2013 оноос хүлээн авч оны жилийн эцсийн тайлан, дүн мэдээг 322 дугаар тогтоолын дагуу гаргуулан хүлээн авдаг. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1146 дугаар захирамж “Нийслэлийн нутгийн захирагааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын дагуу нутгийн захирагааны байгууллагууд жилийн эцсийн тайлан мэдээг жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор шинэ журмын 9 дүгээр хавсралт буюу “Үндсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн тайлан”-ийн маягтын дагуу ТХАХ-т хүргүүлэх ба холбогдох яамдуудад жил бүрийн 02 дугаар сарын 10-ы дотор биелэлтийг явуулдаг.